Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хэлэлцүүлэг

2023-08-04/2023-08-31

УЛААНГОМ СУМЫН ХОГ АЧИЛТЫН ТАЛААРХ САНАЛ АСУУЛГА:

1.Улаангом сумын айл өрхүүд хогоо өөрсдөө ачиж тээвэрлэж хогны нэгдсэн цэгт буулгадаг байх, орон сууцны хог хаягдлыг Улаангом тохижилт үйлчилгээ хариуцдаг байх.

2.Одоо явж буй системээр хот тохижилт ачдаг байх.

3.Гэр хорооллын хог хаягдлыг хувийн хэвшлийн компаниар гүйцэтгүүлдэг болох.

Саналууд: 58
З.Балжинням 12 99535342
2023-08-04 15:11:26
Өөрсдөө ачдаг

Д.Цэнд-Аюуш 11 баг Гиваан 12 гудамж 1204 тоот 95557517
2023-08-04 15:18:31
Одоо үйлчилж байгаа хот тохижилт үргэлжлүүлэн ачвал зүгээр санагдаж байна. Яагаад гэвэл ядаж л хогоо хогийн цэгт нь аваачаад зориулалтын газарт нь хаяна. Айл өрхүүд өөрсдөө ачна гэвэл ачуулах боломжгүй хэдэн сараар нь байлгадаг ч айл байдаг шүүдээ. Хогийг хуваарийн дагуу ачдаг хүн хүч нь хүрэлцээтэй бол хогний хураамжийг нэмэгдүүлсэн ч төлнөө л гэж бодож байна.

Энхцэцэг 1 89016109
2023-08-04 15:20:14
Одоо ачиж бгаа шигээ бвал ямар бэ хувийн хэвшил нь өндөр өртөг нэхэх бхоо

С.Төрмөнх 3-р баг 88510229
2023-08-04 15:20:40
Одоо явж буй системээр хот тохижилт ачдаг байх.

naranbat 6-r bag 99664565
2023-08-04 15:22:07
achiltiin humuus mash haritsaanii soel muutai bn neg bol bolison deer

б.энхтөгс 6-р баг 92050509
2023-08-04 15:24:23
Улаангом тохижилт үйлчилгээ ачааллаа дийлдэг бол энэ системээр нь явуулмаар байна. хэрэв гүйцэтгэж чадах хувийн хэвшил байвал гүйцэтгүүлэх нь зөв. ямартаа ч иргэд сар бүр тогтмол өдөр хогоо ачуулдаг болмоор байна. хогны мөнгөө дахиад 2-3 мянгаар нэмсэн ч яахав

zaya 6-p bag 80460099
2023-08-04 15:24:37
Hot tohijilt huviar gargaad hugatsaandaa eruusuu achdaggui dan shaltag toochdog huviart udurtuu gargaad tavisan hog achaaguigees bolj gudamjaar neg tardag dahin tsrverleh asuudal tulgardag. 6r bag gehed l 7 sard hog achaagyi 8 sar urgaad bhad hognii huviar ene ter n garaagui humuus n amraltiin bdltai bdg. Irged hognii munguu tognii mungu deer nemeed tulj l bgaa iimd tsaashid uunees iluu sain menejment bhgyi bol irged uursduu hogoo achij byaa

Оюунгэрэл 4 99459879
2023-08-04 15:25:34
Улаангом сумын айл өрхүүд хогоо өөрсдөө ачиж тээвэрлэж хогны нэгдсэн цэгт буулгадаг байх, орон сууцны хог хаягдлыг Улаангом тохижилт үйлчилгээ хариуцдаг байх. Энэ саналыг дэмжиж байна бид бүхэн өөрсдөө ачихдаа гудамжинд хоггүй байсан. Ард иргэдийн ухамсаргүй байдлаас болж хувийн хэвшлийн компани ачдаг байсан ч хугацаа нь болоогүй, ачсаны дараа иргэд хогоо гаргаж хаяад нохой шувуу түүнийг цацаж хаяж бүр гудмаар нэг тархсан хог хаягдлууд болж байна. Бид өөрсдөө хогоо ачияаа. Санал авсан та нартаа баярлалаа. Би энэ талаар олон удаа саналаа хэлж байгаа

Оюунболд 6 90700444
2023-08-04 15:25:54
Хувийн компани менежментийн шилжүүлж гүйцэтгүүлэх санал байна төр хяналт арга зүйн зөвлөгөөг өгч ажиллах нь үр дүнтэй

Гантулга 7-р баг 99687921
2023-08-04 15:26:03
2 буюу хот тохижилт ачдаг байх. Айлын гадна гаргасан хогийг ачихдаа цэвэрхэн Хог асгалгүй ачаад явдаг баймаар байна.

Bolormaa 12-р баг 99261222
2023-08-04 15:27:08
Хогоо иргэд өөрсдөө ачсан дээр. Тохижилт үйлчилгээний газар нь хогоо цаг хугацаандаа ачихгүйн улмаас гэр хороолол дундах хог маш ихээр хөглөрч байна

Алтаншагай 3 99879714
2023-08-04 15:31:09
1 Улаангом сумын айл өрхүүд хогоо өөрсдөө ачиж тээвэрлэж хогны нэгдсэн цэгт буулгадаг байх, орон сууцны хог хаягдлыг Улаангом тохижилт үйлчилгээ хариуцдаг байх.

О.энхтуяа 6 94102223
2023-08-04 15:35:30
Хот тохижилт хүчин чадал нь хүрэхгүй байгаа бол хувийн хэвшлийг оролцуулах хэрэгтэй,одоогийн энэ байдлаараа дангаар гүйцэтгэж чадахгүй байна,сар бүр хэдэн хоног хойшилсоор байгаад жилдээ бараг 2сар хаяж байгаа шүү

Б.Сансар 10 89974996
2023-08-04 15:37:00
Одоо хот тохижилтын ачилт бол худлаа хувь хүмүүсээр ачуулсан дээр

Отгон 4 баг 95450046
2023-08-04 15:38:49
Одоогийн систёмийн дагуу хувиараарааа тогтмол ачих

Лиза 4рбаг 95458270
2023-08-04 15:41:58
Хот тохижилт ачаалалаа дийлэхгүй байвал хувийн хэвшлийн байгууллагтай тохироод ачуулдаг байвал зүгээр өөрсдөө гэвэл зарим нь энд тэнд асгана ачуулахгүй олон сар жил болж хажуу айлуудаа төвөгтэй болно асуудал их бноо уг нь сар сардаа аваад явдаг бол ариун цэврийн хувьд ч их зүгээр бна

Пүрэвжаргал 7-рбаг 80440888
2023-08-04 15:42:07
Хот тохижилт үргэлжлүүлэн ачсан дээр шүү

Х.Батхүү 3-р баг 88087334
2023-08-04 15:43:11
Улаангом сумын хог тээврийг тодорхой нэг компанид төсөл тендер шалгаруулан хариуцуулж хог тээврийг хийлгэх жижиг портёр болон хувь хүмүүсээр хог тээвэрлүүлэхгүй байх эдгээр хувь хүмүүс хогийг маш замбараагүй тээвэрлэж буулгах цэг дээр буулгахгүй энд тэнд дурын газар хог хаяж завааруулж байна энд тавих хяналтыг сайжруулж зориулалтын бус цэг дээр хог буулгасан иргэнийг арга хэмжээ авч дахин өөрийнх нь зардлаар ачуулж үндсэн цэг дотор буулгуулах тээврийн хэрэгсэлийг журамлах арга хэмжээ авч ийм юман дээр төр хатуу хандах хэрэгтэй Мөн энэ хот дотор бэлчиж хогийг гудамж талбайгаар нэг цацаж байгаа малын эздэд арга хэмжээ авч торгууль шийтгэлээ ноогдуулж баймаар байна ийм юмнаас л торгуулийн орлогоо ахиу авч баймаар тендэр авсан хогны компанидаа мөнгө санхүүжилтээ харамлаж хасаад чангалаад байлгүй цаг тухайд нь өгч хогоо цагт нь авч байх ажлыг хийё гэвэл хийж ядаад байх ажил биш гэж бодож байна Хогны хяналтын асуудлыг ч тэр компөнид нь хариуцуулахгүй юу хяналтаа муу тавиад хогоо зориулалт бус газар буулгуулсан бол өөрсдөө цэвэрлэдэг болгох хэрэгтэй

Оюунбилэг 10-р баг 723 тоот 95252297
2023-08-04 15:44:18
Хог ажилтын компаниар хог ачилтын хувиарынхаа дагуу хогоо ачуулмаар байна. Гэр хороололын айл өрхүүд ялангуяа ялаа шумуултай энэ үед хувиарын дагуу ирэхгүй удхаар муухай үнэр гарах мөн хүүхдүүдийн эрүүл мэндэд нэн бохир байгаа тул яг хувиарын дагуу ачуулах энэ системийг дэмжиж байна. Орон сууцанд амьдарч байгаа айл өрх гадна хогийн савандаа хогоо орхиод л болно. Гэр нь цэмбэгэр гэтэл гэр хорооллынх ногоо шуудайлсайн хогийг асгана үхэр бас байна тиймээс сар сардаа авах нь зүйтэй боловуу. Баярлалалаа

Ariunjargal Teever horoo 6 bag 1 25 91503336
2023-08-04 15:59:00
Uvs aimagt 6 bagt sogtuurah humuus ihdej bn ene huuhdiin togloomiin talbain nasnii angillaar yanzlaj goe tohijuulmaar bna heleh ug zunduu nn

З.Амар 11 баг 99451091
2023-08-04 15:59:53
Одоо явж буй системээр хот тохижилт ачдаг байх.

Gansvkh 5r bag 96459622
2023-08-04 16:01:12
Odoo hiij bga achiltiinhaa mashiniig saijruulchwal bolj l bga shvdee

Оюунчимэг 7-р баг 88633119
2023-08-04 16:02:38
Одоо явж буй системээр явах, хог хаягдлыг ангилаж хаях

Р:Алтангэрэл 7 95417057
2023-08-04 16:05:13
Одоо явж байгаа системээр ХТҮГазар ачдаг байх

batnym 5-r bag 99915501
2023-08-04 16:07:44
Odo achij bgagarai bsan deeree

ганзориг 3 90111644
2023-08-04 16:08:47
3 буюу гэр хорооллын хогийг хувийн хэвшлээр ачуулах

Нансалжав 4р баг 88229953
2023-08-04 16:09:07
Хувийн хэвшлийн компаниар ачуулах

Болорцэнгэл 1 94112668
2023-08-04 16:13:31
Хуучин ачилтаараа явуулах

Boloroo 6 99452392
2023-08-04 16:20:29
Айл өрх өөрсдөө ачдаг болох хэрэгтэй.Яагаад гэвэл гудамжаар дүүрэн өмхий хогтой бгаад бна

Алтай 12р баг 90929099
2023-08-04 16:27:16
Аваад явчих хувийн хэвшил байдаг бол хувьд шилжүүлчүүл арай дээрдэх боловуу.Үнэээ харин нэмж болохгүй

Цээлэйсүрэн 5 баг 95612468
2023-08-04 16:34:31
Хог хувиарийн дагуу ачуулах саналтай бн

Erdenecsurenn 6-r bag 95055199
2023-08-04 16:45:15
Ail urhuud uursnuu hogoo achdag baih ni zuv.Uliasnii heviin hogiig ene zunii 3sar achaagui shuu dee.Uursnuu achij haysan shuu.3sariin hogiig chuu aitai l neg yum achdag shuu dee.Tegeheer uurnuu achih ni zuv.

Tserendolgor 7-r bag 94113039
2023-08-04 16:48:28
2.odoo yawj bui sistemr achik ba xog achik mashinii toog nemegdvvlek shaardlagatai.

Баяраа 3-р баг 99450180
2023-08-04 17:01:44
1. Хашаанд амьдардаг айл өрхүүд өөрсдөө ачиж тээвэрлэж хогны нэгдсэн цэгт буулгадаг байх, орон сууцны хог хаягдлыг Улаангом ТҮКомпани харилцан хийх.

Долгор 10р баг хийморь2 99459907
2023-08-04 17:12:09
Гэр хороолын айл өрх өөрсөнөө хогоо ачсан дээрээ манайх шиг хогоо ачих, ачуулах соёлд суралцаагүй иргэд зохихгүй үйлчилгээ цаашд ачих бол хог ачуулах соёлд ард иргэдээ суралцуулж сургалт семинар хийх хэрэгтэй

Хишгээ 3р баг 96759911
2023-08-04 17:26:03
Айл өрхүүд өөрсдөө хогоо ачих.эсвэл хувийн компанид хариуцуулах хэрэгтэй байна аа. Тэгэхгүй бол Хот тохижилтын хэдхээн ажилчид ажлаа дийлэхгүй байна шүү дээ.

Л.Оюунцэцэг Улаангом 5-р баг 94462736
2023-08-04 17:32:19
Одоо явж буй системээр цагтаа ачдаг байвал муудаад байх зүйлгүй.Маш хэрэгтэй үйлчилгээ.Хоггүй улаангом хотод амьдармаар байна

Ц.Будгэрэл 5-р баг 99674404
2023-08-04 17:42:03
Хот тохижилт үйлчилгээний газар үргэлжлүүлэн ачвал сайн байна. Ажилчид нь яаж ачих арга барилаа эзэмшсэн ядаж л хогоо хогийн цэгт нь аваачаад зориулалтын газарт нь хүргэж булшлах хэрэгтэй. Ажилчидын хөдөлмөр хамгаалалт дээр анхаарвал сайн бна .Эрүүл мэнд маш чухал шүү. Айл өрхүүд өөрсдөө ачна гэвэл ачуулах боломжгүй хэдэн сараар нь байлгадаг ч айл байдаг шүү хашаандаа болон хашааны урьд хойд талын хогийг өөрийн ухамсараар түүгээд байвал хур хог үүсэхгүй та бидний амьдарч буй гудамж,эгнээ цэгцтэй цэвэрхэн байхад багийн өнгө үзэмж , эрүүл ахуйд маш хэрэгтэй. Хогийг хуваарийн дагуу ачдаг хүн хүч нь хүрэлцээтэй бол хогний хураамжийг нэмэгдүүлэн аль аль талдаа шаардлага тавьж ухамсартай байхыг хүсье. Хог тохжилт үйлчилгээний ажилчид амжилт хүсье

Д Бат-Оргил Улаангом 1 баг 99774451
2023-08-04 17:53:06
Айл болгоныг 2-3 нь хоёр зуутын төмөр пошигтой болгоод 7хоног бүр бага оврын машинаар хогын абвал аймаг цэвэрших байх тусгай утасанд захиалга баг бүр дээр нь авах маягаар гэх мэтчилэнгээр шийдвэл сайн бнам

Чимэг 10 95675791
2023-08-04 17:54:07
Одоо ачиж буй байдал зүгээр боловч сардаа ариачуу багтаж байна. Иймээс ачих машин, хүний нөөцөө нэмэгдүүлсэн нь дээр байх. Ядаж гэр хорооллын хог хаягдлаас өөр бусад хүний гар хүрээгүй хог их байна шүү дээ...

Тунгалаг 10-р баг дунд хороолол 99029282
2023-08-04 18:01:36
Одоо ачиж байгаа системээр ажилбар зүгээр байна. Хот тохижилтын ачаалал тэнцвэржүүлэх зорилтоор машин техникийг нэмэгдүүлэх, шаардлагатай төсөв хөрөнгийг хандив маягаар цуглуулах багийн даргын оролцоог түлхүү ашиглах, иргэдийн эрүүл ахуйн аюулгүй орчинг бүрдүүлэхэд тодорхой хэмжээний дэмжлэг туслалцааг аймаг сумын төсөвт нэмэж суулгаж ажиллах илүү үр дүнтэй. Харин зүгээр гал унтраах арга хэрэггүй.

Ч.Баярдаваа 11 99206100
2023-08-04 18:35:04
Хувийн хэвшил оруулж ирвэл зүгээр гэж бодож байна. 1. Тогтмол хувиарын дагуу тогтмол ачигддаг болно. 2. Өрсөлдөөн бий болж илүү шинэлэг шийдэл бий болох (Хогоо боловсруулах бага оврын үйлдвэртэй болох) 3.хот тохижил олон нийтийн зам талбайгаа хариуцан илүү гоё болгох хотын өнгө үзэмжээ сайжруулах

Баттулга 10-р баг 90110525
2023-08-04 18:52:12
Хувийн хэвшлийн компаниар ачуулсан дээр байх

Оюунчимэг 6-р баг шинэ үе хороолол 96223536
2023-08-04 19:54:48
Одоо ачиж байгаа хот тохжилтын газар ачвал зүгээр гэж бодож бна.Яг хувиарын дагуу ачаад яваад байвал зүгээр бна.

Тунгалаг 6р баг 99451140
2023-08-04 20:00:06
Сар сард нь мөнгөө авдаг шиг сар сардаа хогоо авах хэрэнтэй

Э. Галсайхан 9-р баг 99450666
2023-08-04 20:05:22
Улаангомын сумын гэр хорооллын хогийг хувийн хэвшилд шилжүүлэх нь зөв. Гэхдээ 2юм уу 3 хэсэг болгоод 2-3 компани шалгаруулж өгөх боломж нь хэр байдаг юм бол. Тэгснээр тухайн компаниуд амар хялбар аргаар зөөж тээвэрлэх шинэ технологи нэвтрүүлж өрсөлдөөн гарах болно.

Өлзий 1 94156880
2023-08-04 21:02:07
Сарын хураамжаа өгөөд хог бааснаасаа салах дургүй хэн байхав. Одоогийн системээр хураамжийг нь нэмээд боловч явуулсан нь дээрдээ.

soyolerdene 6 89945373
2023-08-04 23:06:38
odoo ywj bui sistemeer hot tohijilt achdag bh achaalal ihtei huwaari hojigdoj achdagch gsn horoolol maani hoggvi haragdhad baharhmaar bdg

Сарантуяа Улаангом 10р баг 80031777
2023-08-04 23:25:59
Хот тохижилтоор ачуулдаг системээрээ явах нь дээр. Харин энэ бөйгууллагын парк шинэчлэлийг хийх, ажилчдын нийгмийн хангамжмйг нь сайжруулах( нормын хувцасаар хангах,өдрийн хоол цайгаар хангах, урамшууллыг сайн олгох)

Самбуу 6 99458207
2023-08-05 00:46:15
Xywiin kampanl deer bxaa

Хонгорзул 7р баг 1009 тоот 99628638
2023-08-05 09:02:00
одоо ачиж байгаа графикаар ачуулах саналтай бна.

Н.Батцэцэг 4р баг 99454508
2023-08-05 10:45:47
Хот тохижилт парк шинэчлэлт хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол хуваарь хойшилж зарим сардаа хогоо ирж ачихгүйгээс ачаалал ихэсдэг байх. Сарын эхэнд 1р хэсэг сарын төгсгөлд 2р хэсэг явж ачиж байж ачаалал багасах байх. Хогны мөнгийг нэмэгдүүлж хот тохижилт хариуцдаг байх хэрэгтэй. Мөн зам дагуу байгаа айл өрхүүд өөрийн харалдаа байгаа засмал замын хогийг хариуцдаг өвөлдөө цасыг нь арилгадаг байх хэрэгтэй.

Буян арвижих 7 413 89660509
2023-08-05 13:49:59
Хогоо тогтмсон цагт ачих

Battsend 6r bag 88452239
2023-08-05 20:34:59
Odoo achij bgagarai achisan deeree

Mongontogos 7r bag 91604050
2023-08-06 12:59:10
Urdiinh shig hogoo achmar bn ard irdeg achna gj hudal bh noihòrod bn

bolormaa 6 bag 99938779
2023-08-06 15:22:06
Одоо явж буй системээр хот тохижилт ачдаг байх.

Нямочир Харлаг бээсийн 333тоот 88386644
2023-08-08 14:59:21
Жижиг ачааны машинтай хүмүүс нэг 2 гумжаар нь ачдаг болчихвол зүгээр чадал хүрээд ачиж чадна гэвэл гэрээ хийгээд хэдэн гудамжаар нь ачиж болно ш дээ Өөрсдөө тус тусдаа ачдаг гэхээр хүний хараа хяналтгүй газар хог хаядаг явдал ихэсдэг цөөн цөөн айлуудаар нь ачдаг айлууд хогоо ялган ангилдаг бмаар гол эргээд хариуцсан хүнтэй хариуцлага тооцдог гэрээ байгуулж биелүүлээгүй тохиолдолд цуцалдаг.

Ц Амгалан 3р баг 7-28 95294114
2023-08-08 15:41:20
Хувийн компаниар хогоо ачуулья Сар бүр мөнгө төлдөг боловч хогоо тухайн сар ирж ачихгүй бгаа тул хувийн компаныг сонгох хүсэлтэй бна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%