Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Улаангом сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нараар ахлуулсан сургууль цэцэрлэгийн удирдлагуудаас бүрдсэн айлчлалын баг бүрэлдэхүүн ОХУ-ын БНХакас улсад туршлага судлаад ирлээ.

2023-02-08

Уулзалтын үеэр Хакасын үндэсний Гимнази, Нэмэлт боловсролын төв Кванториум, Багшийн мэргэжил дээшлүүлэх хүрээлэнгээр тус тус зочиллоо.
Бүгд Найрамдах Хакас улсын Төрийн тэргүүний орлогч М.А.Позабыков, БНХакас улсын Боловсролын сайд Анатолий Алексеевич Бутенко, БНХакас улсын Боловсролын дэд сайд Юрий Гаврилович Сагалаков, ОХУ-ын Гадаад хэргийн яамны БНХакас улс дахь суурин төлөөлөгч Денис Макин нарын албаны хүмүүс Улаангом сумын ИТХ-ын дарга Н.Ганцогт, Улаангом сумын Засаг дарга Ц.Гантөмөр нарыг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтаар хоёр тал бүх шатны боловсролын салбарт хамтран ажиллаж сурагчдын дунд урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах, БНХакас улсын коллеж болон их дээд сургуулиудад оюутан суралцуулах, Улаангом сумын багш нарыг мэргэжил дээшлүүлэх багц сургалтуудад хамруулах талаар тохиролцлоо.
Мөн цаашид аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа тэлж Улаангом-Абакан-Улаангом чиглэлийн автобустай аяллын маршрутыг тогтмол явуулах талаар санал солилцож судлан ажиллахаар болов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%