Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Архины хор уршгийг бууруулах

2023-02-14

Аймгийн хэмжээнд архи хэрэглэгч иргэдийн 80 гаруй хувь нь эрэгтэйчүүд байна. Эдгээр иргэдийн архины хамаарал бүхий гэр бүл иргэдийн дунд эрүүл мэндийн сургалт сурталчилгааг үе шаттайгаар зохион байгуулснаар архины хэрэглээг бууруулах боломжтой гэж үзэж байна.  Архины хэрэглээг бууруулснаар эрүүл чийрэг, аюулгүй орчин бүрдүүлж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж иргэн бүр архинаас татгалзаж бусдыгаа манлайлан эрүүл идэвхтэй амьдралын хэв маягт нэгдэж архины хордлогоос шалтгаалсан өвчлөл нас баралтыг бууруулах зорилгоор Улаангом сумын ИТХ, ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар хамтран Улаангом сумын архины хамаарал бүхий иргэдэд уулзалт хэлэлцүүлгийг  2023 оны 02 дугаар сарын 14-ны өдөр зохион байгууллаа.

Иргэдийг архинаас гарахад нь дэмжин эрүүлжүүлэх тогтворжуулах нийгэмд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудалд анхаарал хандуулж сумын ИТХ-аас 5 хүнийг архины эмчилгээнд хамруулах, Эрүүл мэндийн газраас сэргээн засах эмчилгээ хийлгэх 2 ор, ХХҮГ-аас хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн төсөл хөтөлбөрт хамруулах ажлыг зохион байгуулахаар боллоо

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%