Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УЛААНГОМ СУМЫН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО

2023-04-11

2023 оны 04 дугаар сарын 11-ны өдөр Улаангом сумын ИТХ-ын дэргэдэх Нутгийн удирдлагын хөгжлийн хороо сумын ИТХ-ын ажлын албатай хамтран Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүдийн үйл ажиллагаатай танилцаж хяналт тавьж заавар зөвөлгөө өгч ажиллалаа.

Сүм хийдийн үйл ажиллагаатай танилцахаар Нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дарга Б.Бадрал, орлогч дарга У.Ганзориг, ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Бат-Орших нар ажиллалаа.

Улаангом суманд үйл ажиллагаа явуулах эрхтэй 3 хийд, 2 сүмээр явж үйл ажиллагаатай танилцахад бүгдээрээ 2022 онд үйл ажиллагаагаа явуулж сүсэгтэн олонд үйлчилсэн байв. З хийдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан боловч Наранбуянт хийдийн доторхи орчин бохир, тоос тортог ихтэй эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна гэж ажлын хэсэг үзлээ. 2 сүмийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа боловч “Баптист” сүмийн шинэ барилга 2022 онд ашиглалтанд орсон хэдий ч барилгыг улсын комисс хүлээж аваагүй, барилгын зураг нь гарын үсэг тамга тэмдэггүй байв. Түүнчлэн Баптист сүмийн хуучин барилгыг нурааж байсан 1 хүн барилгын ажил дээрээ нас барсан хэрэг гарсан зэрэг зөрчил дутагдалтай байлаа.

Хийдүүдийн Дүгнэлт :

  1. Тогтмол өдөр бүр өглөө 0900-13 30 цагийн хооронд сүсэгтэн олонд үйлчилдэг.
  2. Лам нарын нийгмийн даатгалыг Дэчинравжаалин хийд 12 хүн тогтмол төлдөг. Их амгалант номын хүрдэн төлдөггүй байна.
  3. Дэчинравжаалин хийд, Их амгалант номын хүрдэн хийд агааржуулалт, дотоод цэвэрлэгээ боломжийн.  Наранбуянт хийд агааржуулалт байхгүй дотор орчин бохир байсан.
  4. Бичиг баримт бүрдүүлэлт Наранбуянт хийдээс бусад нь бүгд сайжирсан.
  5. Харьцаа хандлага бүгд бол сайн Наранбуянт хийд номын уншлагатай байна гээд хүн уулзаагүй .
  6. Лам Хүүхдүүдийг албан бус боловсролд бүгд хамруулж байна.
  7. Дэчинравжаалин, Их амгалант номын хүрдэн хийдүүд нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдэд тодорхой хэмжээний дэмжлэг тусламж үзүүлж ажилласан байв.

Цаашид анхаарах асуудлууд:

  1. Бүх хийдүүд агааржуулалттай байх шаардлагатай. /маш олон хүн үйлчлүүлдэг, арц, хүжний утаа гаргах шаардлагатай/
  2. Бүх хийдүүд боломжтой бол үйлчлэгч цалинжуулаад цэвэрлэгээ тогтмол хийлгэж хэвших шаардлагатай.
  3. Байгууллагын аюулгүй байдал гэрэл тог дотоод орчин дээрээ анхаарах.
  4. Байгууллагынхаа гадаа мод тарих зүлгэжүүлэх шаардлагатай.
  5. Бүх хийдүүд ажилтан албан хаагчдийнхаа албан тушаал, боловсрол мөн хийдийнхээ танилцуулгыг самбарт гарган тавьж иргэдэд танилцуулах

 

  1. Улаангом суманд үйл ажиллагаа явуулах эрхтэй 2 сүм байдаг. Үүнд: Баптист сүм, Үүрдийн хайр чуулган

Сүмүүдийн дүгнэлт:

  1. Сүмүүд дотоод орчин ариун цэвэр дээрээ анхаарах.
  2. Хоолны дээж огт авдаггүй, хоолны үйлчилгээний чанар стандарт хангах.
  3. Иргэдийг зөв урсгал руу чиглүүлэх, зөв мэдлэг мэдээлэл олгоход илүү их анхаарах.
  4. Баптист сүм байрныхаа асуудлыг шийдвэрлэж барилгаа улсын комиссоос хүлээж авсан стандартын шаардлагад нийцсэн байранд үйл ажиллагаагаа явуулах
  5. Бага насны болон өсвөр насны сурагчдыг хүчээр ятган үнэмшүүлэхийг хориглох
  6. Сүм явж буй итгэгч хүүхдүүд болон иргэдийн дэлгэрэнгүй судалгаа гаргаж тогтмол өгч байх. /овог нэр, гэрийн хаяг, РД, боловсрол/
  7. Хандив дэмийн судалгаа, санхүүгийн тайлан тогтмол гаргаж өгөх

Сүм хийдүүдийн саналууд:

  1. Их амгалант номын хүрдэн хийд газраа томсгох
  2. Сүм, хийдүүдий

Сануулга:

  1. Баптист сүмийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь зөрчилтэй.
  2. Баптист сүмийн шинээр баригдсан 3 байрыг Улсын комисст хүлээлгэж өгөх шалгуулах. /учир нь улсын комисс хүлээж авахгүй гэсэн тайлбар хэлсэн/
  3. Баптист сүмийн хуучин барилгыг нурааж байгаад нас барсан хүний асуудал

 

 

 

 

НУТГИЙН УДИРДЛАГЫН

 ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ДАРГА                                             Б.БАДРАЛ

ОРЛОГЧ ДАРГА                                                                        У.ГАНЗОРИГ

ГИШҮҮД:                                                                                    М.ОЮУНЧИМЭГ

  Д.ГАНХУЯГ

                                                                                                   О.ГАНТУЛГА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%