Увс аймгийн Улаангом сум болон БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Хөх тохой хошуу хоорондын найрсаг харилцаа тогтоох уулзалтыг цахимаар зохион байгуулж хамтран ажиллах чиглэлүүдийг тогтоож санамж бичигт гарын үсэг зурлаа. БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Хөх тохой хошуу нь 33,700км2 нутаг дэвсгэртэй, 5 сум, 5 суурин, 76 тосгон, 11 тойрогтой ба нийт 99 мянган хүн амтай. Аялал жуулчлал, мал аж ахуй, газар тариалан, уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбар түлхүү хөгжсөн бүс нутаг юм. Уулзалтын үеэр Улаангом сумтай Боловсрол, соёл, аялал жуулчлал, эдийн засаг, тээвэр логистик хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ