Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Нийгмийн эгэх хариуцлага- бодлого шийдэл” дугуй ширээний ярилцлага боллоо.

2023-04-26

     Улаангом сумын “Өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийн байдлыг иргэдийн оролцоотой үнэлсэн судалгаа”-ны дүн, Улаангом сумын ИНХ,Багийн засаг дарга, ЭМГ болон өрхийн эмч мэргэжилтнүүдтэй хийсэн “  ӨЭМТ-дийн тулгамдсан асуудал, шийдэл -бүлгийн ярилцлагын танилцуулгыг тус тус хийж,судалгаа ба үнэлгээний үр дүнд суурилсан шийдэл,хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, зөвшилцөх зорилгоор уг уулзалтыг Сайнтус төв ТББ-аас зохион байгууллаа.

Тус ярилцлагад Улаангом сумын ИТХ-ын дарга Н.Ганцогт, ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Бат-оршин, ажилтан С.Төрмөнх , сумын Засаг дарга Ц.Гантөмөр, орлогч дарга И.Оюунбилэг,Тамгын газрын дарга Д.Ганхуяг, төрийн сангийн мэргэжилтэн С.Бадамсан,мэргэжилтэн  Д.Ирээдүй болон Сайнтус төвийн төлөөлөл Д.Дулмаа, Р.Сарантуяа нар оролцлоо.

       Тус уулзалт ярилцлагаар МАСАМ-2 төслийн ИНБ-ын   “ Оролцоот бодлого” арга хэрэгсэл хэрэгжүүлэх санаачилгын хүрээнд Улаангом суманд санамсаргүй түүврийн аргаар хийгдсэн  “ӨЭМТ-ийн тусламж үйлчилгээний хүртээмжийг иргэдийн оролцоотой үнэлэх нь “ судалгааны үр дүн болон ӨЭМТ-дийн тусламж үйлчилгээний хүртээмжийн тулгамдсан асуудал, шийдэл -бүлгийн ярилцлагын үр дүнтэй  оролцогчид танилцлаа. Түүнчлэн Сайнтус төвөөс  Увсын өнгө сонинд хэвлэгдсэн “ Иргэдийн төсөв”  мэдээлэл,ЭМАШТҮ-ний ил тод байдал , үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж гарын авлага,”МАСАМ-2” төслийн мэдээлэл бүхий дэвтэр олгож,тайлбарлаж мэдээлэл өгснөөр  иргэдэд “ Иргэдийн төсвийг сумынхаа түвшинд хийж,мэдээлэх,өрхийн эмнэлгийн ил тод байдлыг цахимаас авах,санал, сэтгэгдлээ илэрхийлэх боломжтой танилцлаа.

Ярилцлагын явцад Улаангом сумын иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэж буй ӨЭМТ-үүдийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд холдсон,тусламж үйлчилгээний үр дүн,үйл ажиллагааны менежментийн талаар мэдээлэл солилцоо муутай байгаа, цаашид харилцан ойлголцох,хамтран ажиллах зүйлс нилээдгүй байгаа, бид өмнөх жилүүдэд тодорхой санхүүжилтаар дэмжиж байсан,бусад дэмжлэгч үзүүлж байсан ... талаарх мэдээллийг сумын хурлын даргаН.Ганцогт ,засаг дарга Ц.Гантөмөр нар ярилаа.

Өрхийн эмнэлгүүд  нь гэрээгээр, төрийн  үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа хувийн байгууллага- энэ хүрээнд холбогдох хууль, тогтоол, тушаал... эрхзүйн актын хүрээнд мэргэжил аргазүйн дэмжлэг өгч ажилладаг мэргэжлийн байгууллага ,гурвалсан гэрээний нэг тал болох ЭМГ,гэрээний нөгөө тал  Аймгийн засаг даргын хүрээнд онцгой анхааран асуудлыг шийдэж байна.  Бид та бүхний танилцуулсан иргэдийн саналд үндэслэн асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа ч өрхийн эмнэлгийн удирдлагууд бидний дэмжлэгийг мэдрэх,иргэдэд тайлагнах нь муу байна, тэгээд ч ОНХС-ийн дэмжлэгээр хувийн хэвшил, ТББ-ыг дэмжих боломжгүй байгаа/ заалтыг уншив /-ыг дурьдаж,...  ӨЭМТ-дийн менежменттэй танилцаж,мэдээлэл аваад ,дараа нь шийдлээ ярилцая... саналыг  сумын засаг дарга Ц. Гантөмөр зохион байгуулагчид хандан тавилаа. Сумын орлогч дарга И.Оюунбилэг- хэдийгээр бид  одоогоор тусгайлсан төсөв тавиагүй ч ӨЭМТ-үүд иргэдийн саналаа цуглуулаад,багийнхаа хурлаар хэлэлцүүлж,асуудлаа тавих нь нээлттэй байгаа. Энэ талаар нэн чухал,сумын түвшинд шийдэх асуудлыг ярилцаад төсвийн тодотголоор ч шийдэж болно...

ТББ-ын зүгээс бид сүүлийн 2 жил хамтран олон ажлууд хийсэн,асуудл шийдсэн хэдий ч иргэд саналаа өгсөөр байхад шийдэгдээгүйн шалтгаан бас чухал юм. Өмнөх оны иргэдийн нийтийн хурлаар эрэмбэлэгдсэн иргэдийн саналууд яагаад дэмжигдээгүй талаар бидэнд албан тоотоо, иргэдэд  бас мэдээлэл өгөх,дараагийн шийдвэр гаргагчдын нүүр тулсан уулзалтанд хүрэлцэн ирж,шийдлээ танилцуулахыг хүслээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%