Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"ХОГ-БИДНИЙ НАЙЗ"

2023-11-08

"ХОГ-БИДНИЙ НАЙЗ" АЯНЫ ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ 2023 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 09-НИЙ ӨДӨР 6,7,8,10 ДУГААР БАГИЙН ТӨВ ДЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
Орон нутгийн хэмжээнд дахивар хаягдлыг цуглуулах, хуучин хувцас, ашиглагдахгүй байгаа эд зүйлсээ солилцох “ХОГ – БИДНИЙ НАЙЗ” аяныг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Газар, Боловсрол Шинжлэх Ухааны Газар, Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын Газар, Аймгийн Хүүхдийн өөрөө удирдах байгууллага хамтран 2023 оны 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 09-ны хооронд зохион байгуулсан.
Энэхүү аяны хүрээнд аймгийн Хүүхдийн өөрөө удирдах байгууллагын сурагчид орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран дахивар хаягдлын талаар болон хог хаягдлыг бууруулах, эх үүсвэр дээр нь ангилан ялгах, байгальд ээлтэй амьдрах эерэг хандлагыг төлөвшүүлэх иргэд олон нийтийг соён гэгээрүүлэх зорилгоор шторк, видео контентуудыг бэлтгэж нөлөөллийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Хаалтын арга хэмжээнд та бүхнийг идэвхтэй оролцохыг хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%