Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ГАШУУНЫ ГОЛЫН ХАМГААЛАЛТЫН БҮСЭД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООЖ АВТО МАШИН НЭВТРЭХИЙГ ХОРИГЛОНО.

2023-07-06

ГАШУУНЫ ГОЛЫН ХАМГААЛАЛТЫН БҮСЭД 07-Р САРЫН 07-НЫ ӨДРӨӨС ХЯЗГААРЛАЛТ ТОГТООЖ АВТО МАШИН НЭВТРЭХИЙГ ХОРИГЛОНО.
Гашууны голын хамгаалалтын бүсэд зусаж байгаа айл өрх, иргэдийн амралт зугаалга хийж байгаа газруудад авто машины хөдөлгөөний улмаас хөрсний эвдрэл элэгдэл, ногоон байгууламж устгагдаж байгаа тул автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж гашууны голын гүүрний доод далангаас дотогшоо тээврийн хэрэгслийг нэвтрэхийг хориглож хязгаарлалт хийх тухай сумын Засаг даргын 2023 оны 07-р сарын 04-ний өдрийн А/217 тоот захирамж гарлаа.
✅Гашууны голын гүүрний доод талд 1 зогсоолын тэмдэг, дээд талд 3 зогсоолын тэмдэг байршуулсан тул зогсоолд машинаа байршуулаад Гашууны голын хамгаалалтын бүсэд нэвтрэх боломжтой.
✅Гашууны голын хамгаалалтын бүсэд зусаж байгаа иргэд ил задгай хог хаягдал, бохирдуулах бодис хаях, стандартын шаардлага хангаагүй бохирын цооног, бие засах газар барьж ашиглахыг хориглоно. Гашууны голд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх сан болон ОНХС-ийн хөрөнгөөр 4 цэгт эко 00 баригдсан.
✅ Гашууны голын хамгаалалтын бүсэд амарч зугаалахаар очсон иргэд ил задгай хог хаяхгүй, байгаль орчиндоо ээлтэй амрахыг хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%