Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УЛААНГОМ СУМЫН ЛОГО БҮТЭЭХ УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

2023-07-03

УЛААНГОМ СУМЫН ЛОГО БҮТЭЭХ УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.
Ерөнхий шаардлага:
• Улаангом сумын түүх, соёл, онцлог, уламжлал шинэчлэл, өсөн дэвжих утга санааг бэлгэдсэн энгийн ойлгомжтой өгүүлэмж бүхий 4-өөс дээшгүй элемент агуулсан, 3-аас ихгүй өнгө хосолсон утга агуулга, уран сайхны хувьд төгс бүтээл байна.
Уралдаанд зураач, дизайнер, загвар бүтээгч, урчууд, чөлөөт
уран бүтээлчид, бүх насны иргэд, ААНБ-д оролцох боломжтой.
Бүтээлд тавигдах шаардлага:
• Бүтээлийг зөвхөн info@ulaangom.uv.gov.mn цахим хаягаар хүлээж авах тул цахим шууданд багтах задгай файл эсвэл Dropbox, Google Drive, OneDrive гэх мэт нийтэд зориулсан үүлэн технологийн холбоосоор хүлээн авна.
• График дизайны мэргэжлийн програм дээр, өндөр нягтралтай, (300 pixels/inch-с дээш) жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдахаар хийгдэх,
• Уралдааны бүтээлээ Аdobe photoshop программын JPEG өргөтгөлөөр буулгаж, утга санааны тайлбарын хамт info@ulaangom.uv.gov.mn цахим хаягаар ирүүлэх,
• Логоны дизайн нь хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр болон видео, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байх,
• Оролцогч зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусдын бүтээл /лого/-ээс хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бол хүлээн авахгүй.
• Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан байх,
• Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.
Бүтээл хүлээн авах хугацаа: Бүтээлийг 2023 оны 07-р сарын 03-аас 2023 оны 07-р сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл цахимаар хүлээн авна.
Шагнал: Шилдэг нэг бүтээлийг шалгаруулах бөгөөд шагналын сан 1,000,000 төгрөг

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%