Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МАЛТАЙ, МАЛ БҮХИЙ ИРГЭД ТОГТООГДСОН СУУРЬШЛЫН БҮСЭД ШИЛЖИН НҮҮХ ТУХАЙ

2023-07-13

Улаангом сумын ИТХ-ын 2022 оны 06-р сарын 17 –ны өдрийн хуралдаанаас Улаангом хотын төв дэх малтай, мал бүхий иргэдэд суурьшлын бүс тогтоож суурьшуулах шийдвэр гарсан. Малтай, мал бүхий иргэдийн газар хүссэн өргөдлийн хүрээнд Улаангом сумын Засаг даргын 2023 оны 05-р сарын 09-ний өдрийн А/129 тоот газар эзэмшүүлэх захирамж гарсан.
Энэ шийдвэрийн хүрээнд газрын өргөдөл өгсөн иргэд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандан, кадастрын зураглалд бүртгэгдсэний дагуу газрын хэмжилтээ хийлгэн газраа авна уу.
Хотын төвд суурьшиж байгаа мал бүхий айл өрхүүдийг тогтоогдсон суурьшлын бүсэд шилжин суурьшихгүй тохиолдолд дээрх шийдвэрийн дагуу албадан нүүлгэх болно.
Улаангом сумын ЗДТГ, аймгийн ГХБХБГ
2023 оны 06-р сарын 13

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%