Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Өнөөдөр Улаангом сумын удирдлагууд БНСУ-ын WITH олон улсын байгууллагын Увс аймаг дахь төслийн зохицуулагч И Ён Уг тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

2022-11-11

WITH олон улсын байгууллага нь Улаангом политехник коллежтой олон жил хамтран ажиллаж, Улаангом сумын ард иргэд, хүүхэд багачууд руу чиглэсэн эрүүл мэнд, боловсролын төслүүдийг хэрэгжүүлсээр ирсэнд Улаангом сумын ИТХ-ын дарга Н.Ганцогт талархал илэрхийллээ.
Уулзалтын үеэр талууд 2023 онд хамтран хэрэгжүүлэх боломжтой ажлуудын талаар санал солилцлоо. Мөн тус төслийн зохицуулагч И Ён Уг удахгүй УПК дээр нээлтээ хийх Солонгосын Соёлын төвийн нээлтэнд Улаангом сумын удирдлагуудыг хүрэлцэн ирэхийг урилаа. Уг төв нээгдсэнээр УПК-ийн оюутнууд болон Улаангом сумын ард иргэд, хүүхэд залууст орон нутагтаа Солонгос хэл, соёлд суралцах боломж гарч ирэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%