Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АНУ-ын ЭСЯ-ны санхүүжилтээр Улаангом сумын 10-р багт “Багачуудын ордон” 13-р цэцэрлэг үүд хаалгаа нээлээ.

2023-10-21

Хүүхэд багачуудын аюулгүй, эрүүл орчинд сурч боловсрох боломжийг сайтар хангасан тус цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлснээр Улаангом сумын 6,9,10-р багийн хүүхдүүд хамрагдах боломжтой боллоо.
Цэцэрлэгийн барилгыг АНУ-ын Армийн Инженерийн корпус (USACE)-ын захиалгаар Монкон констракшн ХХК хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгсөн юм.
10-р багаас сонгогдсон төлөөлөгчийн хувиар аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд хувиасаа 13-р цэцэрлэгт 6,300,000 төгрөгийн үнэ бүхий STEM багц хэрэглэгдэхүүнийг гардуулан өгч цэцэрлэгийн хамт олны цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Бага насанд олж авсан чанартай боловсрол ирээдүйн амжилт, хөгжил цэцэглэлтийн үүд хаалгыг нээж өгдөг тул АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Армийн Инженерийн корпус болон 13-р цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%