Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

2022-08-29

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийг санан дурсаж, сурагчдаар дамжуулан олон нийтийг соён гэгээрүүлэх, хилс хэргийн түүхээс сургамж авч, хэлмэгдүүлэлт дахин давтахгүй байхыг сануулах, урьдчилан сэргийлэх зорилгоор улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 27 дахь өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөрт зориулан эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулж байна.
Хугацаа: Эсээ бичлэгийг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 12:00 цаг хүртэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны tsegmed.b@khural.uv.gov.mn хаягаар хүлээн авна.
Хамрах хүрээ: Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 ангийн сурагчид
Тавигдах шаардлага:
Цаасны хэмжээ: А4
Үсгийн тоо: 500 дээш үгтэй
Үсгийн фонд: Arial
Үсгийн хэмжээ: 12
Мөр хоорондын зай: 1.5
Удирдамжийн зорилго, агуулгад нийцсэн байх
Бусдын оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлаагүй байх /иш татсан тохиолдолд эх сурвалжийг оруулах.
Мөн А4 бичгийн цаасан дээр гаргацтай гараар бичиж болно.
Эсээ бичлэгийн бүтцэд оролцогчийн товч танилцуулга / өөрийн овог нэр, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаяг, сургуулийн нэр, анги/ зэрэг багтсан байна.
Шагналын сан:
1 дүгээр байр- Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
2 дугаар байр- Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
3 дугаар байр- Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Харилцах утас: Дэлгэрэнгүй мэдээллийг 94242302, 70453627 утсаар тодруулж болно.
Шалгаруулалт: Зохион байгуулагчид уралдаанд ирсэн бүтээлүүдийг дүгнэж, эхний 3 байрыг шалгаруулж, шагналыг 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гардуулна.
Шалгарсан оролцогчдын эсээг Увс аймгийн ИТХ-ын албан ёсны вебсайт, сошиал сувгуудаар олон нийтэд түгээнэ.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
АЙМГИЙН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ
САЛБАР КОМИСС

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%