Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ, ШИМЭГЧЛЭХ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ;

2022-08-01

Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.13, 66 зүйлийн 66.1, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Аймгийн Засаг даргын "Мал эмнэлгийн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах” тухай А/213 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлгэл ажлыг хангах зорилгоор аймгийн хэмжээнд мал, амьтны гоц халдварт, халдварт, ШИМЭГЧТЭХ ӨВЧНӨӨС УРЬДчин сэргийлэх арга хэмжээ, халдваргүйтгэлийн ажлыг 2022 оны 08 дугаар сарын 01-нээс 9 дугаар сарын 10-ны хооронд зохион байгуулсугай.
2. Тус арга хэмжээний хүрээнд нийт үхэр, бог малыг угаалга, туулгалт, боловсруулалтад бүрэн хамруулах, малын хашаа, хороо, өвөлжөө, хаваржааны буйр бууцыг халдваргүйтгэх ажлыг чанартай зохион байгуулж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Урьдчилан сэргийлэх арга Монгол улсын малын эмийн бүртгэгд бүртгэгдсэн эм, бодисыг зааврын дагуу ашиглан чанартай хийж гүйцэтгэх, мэргэжил арга зүйгээр ханган хэрэглүүлэн ажиллахыг Мал эмнэлгийн газар (Д.Ганхуяг)-т үүрэг болгосугай.
4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Ж.Александр), Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс (Ж.Эрдэнэтогтох), Мэргэжлийн хяналтын газрын дарга (Ц.Мөнхбаяр) нарт үүрэг болгосугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%