Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"МАЛЧДАДАА ТУСЛАХ АЯН"-аар цугласан хандивыг Улаангом сумын Онцгой комисст хүлээлгэн өглөө.

2024-02-29

"МАЛЧДАДАА ТУСЛАХ АЯН"-аар цугласан хандивыг Улаангом сумын Онцгой комисст хүлээлгэн өглөө.

Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, өвөлжилт хаваржилт хүндэрч, зудын нөхцөл байдал үүссэн байгаатай холбогдуулан Улаангом сумын УЛААНЗАГАЛМАЙН АНХАН ШАТНЫ ХОРООНЫ ТЭРГҮҮҮН Н.ГАНЦОГТ, Анхан шатны хорооны ахлагч/БИНХ дарга/ нар хамтран "Малчдадаа туслах аян"-ыг амжилттай зохион байгууллаа. 

Энэхүү аяны хүрээнд 4,273,950 төгрөг бэлнээр, 26,709,800 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн, хүнс, гэр ахуйн зүйлс цугларсан бөгөөд бэлэн мөнгөөр 5,8 тонн малын тэжээлийг худалдан авч, цугларсан бараа материалын хамт Улаангом сумын Онцгой комисст хүлээлгэн өгч, зорилтот бүлгийн өрхүүдэд хүргэж өгөхийг үүрэг болголоо. 

Сэтгэлийн хандивыг харамгүй өгсөн, Эрхэм хүндэт ард иргэд, ААН, бизнес эрхлэгчид, байгууллага хамт олондоо хамтран ажилласанд маш их талархаж байна. 

БУЯН БУЦААД ИРЭХДЭЭ БОРОО МЭТ АСГАРДАГ БИЛЭЭ. 

УЛААНГОМ СУМЫН УЛААНЗАГАЛМАЙН АНХАН ШАТНЫ ХОРОО, СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%