Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ”

2024-05-16

Улаангом сумын ГХУСАСЗ, Улаангом сумын ИТХ-тай хамтран “ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” сургалт, нөлөөллийн үйл ажиллагааны хүрээнд “БИДЭНД ШИЙДЭЛ БИЙ” сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтад Улаангом сумын ерөнхий боловсролын 4-р сургууль, Улаангом политехник коллежийн 1-р ангийн сурагчид, Улаангом сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн дотуур байрны 250 гаруй сурагчид хамрагдсан . Сургалтаар: 

ДЭЭРЭЛХЭГЧ БИШ-ДЭМЖИГЧ БАЙЯ сэдвийн дор 

1. Дээрэлхэлтийн тухай ойлголт

2. Бидэнд шийдэл бий кейс-багийн ажил 

3. Хүүхэд хамгааллын тухай хуулинд-Үе тэнгийн дээрэлхэлтийн талаарх ойлголт 

4. Нийгмийн сүлжээнд хувийн мэдээллээ хамгаалах нь 

5. Цахим орчин-аюулгүй байдал сэдвээр сургалтыг зохион байгууллаа. 

Сургалтын үр дүнд үе тэнгийнхнийхээ манлайлал болсон сурагчид маань бие биедээ эергийг нөлөөлөгч, чиглүүлэгч болох найз нөхдөдөө дэмжлэг үзүүлэх,  өөрсдийнхөө оролцоотойгоор аливаа өртөж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр мэдлэг, ойлголтыг авсан юм. 

Идэвхтэй оролцож хамрагдсан Ерөнхий боловсролын 4-р сургууль, 1-р сургуулийн дотуур байрын сурагчид,  Улаангом политехник коллежийн сурагчид, үйл ажиллагааг маань дэмжин хамтран ажиллаж буй Улаангом сумын ГХУСАСЗ, Улаангом сумын ИТХ-ын хамт олонд талархснаа илэрхийлж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%