Өнөөдөр ИТХ-ын зөвлөл хуралдаж Улаангом сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 21-р хуралдаан 08-р сарын 02-ны өдөр 9 цагаас хуралдахаар шийдвэр гарлаа
Тус хуралдаанаар:
✅Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн тов тогтоох тухай
Илтгэгч: Сумын Засаг даргын тамгын газрын ХЖДҮХАХ мэргэжилтэн Б.Бурмаа
✅2024 оны Орон нутгийн сонгуулийн хэсгийн хорооны санал авах байрны байршил тогтоох тухай
Илтгэгч: Сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.Ганхуяг
✅Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүтэц орон тоо батлах тухай
Илтгэгч: ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Бат-Орших
✅Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ хоршоо" хөтөлбөрийн хүрээнд хоршоологчдод үр тариа, тэжээлийн ургамал тариалах зорилгоор газар олгох тухай
Илтгэгч: Газрын даамал Б.Ариунзаяа
✅Орон нутгийн хэрэгцээнд хар шороо, хайрга олборлох, үнэ тогтоох тухай
Илтгэгч: Байгаль хамгаалагч Д.Майдарням