Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"АРХИДАЛТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ” ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.

2025-01-30

Улаангом сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Увс аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам, хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасагтай хамтран Увс аймгийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрөл, цагийн хуваарьт хяналт тавих, согтуугаар болон гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдийг хяналтад авах, илэрсэн зөрчилд хариуцлага тооцож иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор "АРХИДАЛТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, худалдааны төв, баар, ресторан, зочид буудал, саун зэрэг нийт 234 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль, дүрэм журмын хэрэгжилтийг хангах чиглэлээр бэлтгэсэн 5 төрлийн 380 ширхэг санамж, сэрэмжлүүлгийг тараан, олон нийтийн үйлчилгээний газруудад ажилладаг болон түүгээр үйлчлүүлж байсан 287 иргэнтэй цагдаагийн алба хаагч биечлэн уулзаж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Мөн өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан болон архи согтууруулах ундааны хэрэглээ өндөр 48 айл өрхөөр орж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа, таниулга хийж ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%