Улаангом сумын 11-р багийн эмэгтэйчүүдийн зөвлөл, аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Анхбаяр, сумын ИТХ-ын төлөөлөгч, багийн засаг дарга Ч.Баярдаваа, сумын ИТХ-ын төлөөлөгч И.Оюунбилэг, БИНХ-ын дарга М.Уранчимэг нар хамтран багийн эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баярын үйл ажиллагааг 2025.03.14-ний өдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд:
🌟Урлагийн тоглолт
🌟Бахархалт ээжүүд, эмэгтэйчүүдийг алдаршуулах ёслол,
🌟Шагнал гардуулах , азтан шалгаруулах үйл ажиллагаа тус тус зохион байгуулагдлаа.