Увс аймгийн Сонгодог дартсын холбоо, Улаангом дартс клуб, Улаангом сумын Засаг даргын тамгын газраас хамтран Улаангом сумын дартсын аварга шалгаруулах тэмцээнийг 04 сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Дартсын спортыг сурталчлах, хүүхэд, залуучууд, ахмад үеийнхэнд дартсын спортоор хичээллэх, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх боломж нөхцлийг бүрдүүлэх, аймаг, бүс, улсын Аварга шалгаруулах тэмцээнд оролцогчдод сорилго болох, аймгийн шигшээ багийг бүрдүүлэх зорилго бүхий тус тэмцээнд 150 гаруй тамирчид оролцон 5 төрөлд өрсөлдөж байна.
#ТЭМЦЭЭНИЙ_ХӨТӨЛБӨР:
2025.04.19-ны өдөр
09.00 Цагаас эрэгтэй Сонирхогчдын хэсгийн тоглолтууд
11.00 цагаас эмэгтэй Сонирхогчдын хэсгийн тоглолтууд
11.00 цагаас Нээлтийн ажиллагаа
14.00 цагаас хасагдах шатны тоглолтууд
16.00 цагаас Өсвөрийн эрэгтэй, эмэгтэй хэсгийн тоглолт
18.00 цагаас +55 ахмадын эрэгтэй, эмэгтэй тоглолт
2025 оны 04 сарын 20-ны
09.00 Насанд хүрэгчдийн эрэгтэй хэсгийн тоглолтууд
11.00 насанд хүрэгчдийн эмэгтэй хэсгийн тоглолтууд
13.00 Хасагдах шатны тоглолтууд
14.00 цагаас Багийн тоглолтууд
16.00 цагаас Финалын тоглолт Шагнал гардуулах хаалтын ажиллагаа