Улаангом сумын ИТХ-ын ажлын албанаас хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр БИНХ-ын дарга нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад урилгаар Нийгэм, сэтгэл судлалын багш, докторант, МУҮЗ багш Л.Бадамцэцэг оролцон гэр бүлийн үнэ цэнэ, хосуудын үүрэг хариуцлага зэрэг сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэг хийж сум орон нутагт ажиллаж амьдарч буй гэр бүлийн хэв шинж, статистик мэдээлэл зэрэгт тулгуурлан гэр бүлийн харилцааг бэхжүүлэх зорилгоор сэтгэл зүйн боловсрол олгох нөлөөллийн ажлуудыг санаачлан, хэрэгжүүлэн ажиллах талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.
Мөн Дэлхийн Зөн ОУБ-ын Увс ОНХ-ийн менежер А.Даваасүрэн Увс аймагт хэрэгжиж байгаа хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоо, өрхийн амьжиргаа, даван туулах чадварыг нэмэгдүүлэх зэрэгт чиглэсэн урт хугацааны хөтөлбөрийн талаар, хамтын ажиллагааг төлөвлөх зэрэг агуулгаар мэдээлэл хүргэн санал солилцлоо.