УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Бодлогод залуусын оролцоо ТББ-ын захирал Ц.Мандхайхатан нарын НҮБХХ-ын төслийн баг НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрөөс зарласан Интегра, Оролцоо төслийн хүрээнд тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх сургалтыг Увс аймагт зохион байгуулж байна.
Тэтгэлэгт хөтөлбөрт оролцогч талуудыг үр дүнтэй оролцуулах, тэдэнд мэдээлэл өгөх, төслийн санал боловсруулахад нь зөвлөн туслах зорилгоор зохион байгуулагдаж буй тус сургалтад Улаангом сумын ИТХ-ын төлөөлөгчид болон ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажлын алба, БИНХ, багийн дарга нар хамрагдаж байна.