Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2025-05-23

Улаангом сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс, аймгийн Прокурорын газартай хамтран гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулан ажиллалаа.

Уг арга хэмжээнд салбар зөвлөлийн дарга, гишүүд болон сум дундын Шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, Хамгааллын газар Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг байгууллага оролцож, өөрсдийн үйл ажиллагааг нээлттэй сурталчлан “Эрүүгийн хууль”, “Зөрчлийн тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Гэр бүлийн тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль” болон “Эрүү шүүлтээс ангид байх”, гамшиг осол, ахуйн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хөгжүүлэх чиглэлээр олон нийтэд мэдээлэл өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6171
4655 / 75%
944 / 15%
280 / 5%
292 / 5%