Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Улаангом сумын ээлжиж YI хуралдаан хуралдаж байнаИТХ

2014-12-13

Улаангом сумын ИТХ-ын ээлжит VI хуралдаан 2014 оны 12-р сарын 12-ны өглөөний 09 цагт эхэллээ. Хуралдаанд ирвэл зохих 31 төлөөлөгчөөс ирсэн 27, хуралдааны дундаж ирц 85,7 хувь. Эхний өдрийн хуралдаанаар:- 1. Сумын ИТХ-ын тэргүүлэгчид, ажлын албаны 2014 оны ажлын тайлан, 2015 оны зорилт
Сумын ИТХ-ын дарга Б.Жавхлантөгсийн илтгэл
2. Сумын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх зорилтын биелэлт, 2014 онд ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил.
Сумын засаг дарга О.Ганхуягийн илтгэл
3. 2015 онд Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилт, ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажлын төсөл
Сумын засаг дарга О.Ганхуягийн илтгэлийг тус тус хэлэлцэж ИТХ-д суудал бүхий хоёр намын бүлэг хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан тус бүр хоёр удаагийн завсарлага авч санал, шүүмжлэл өрнүүлэн асуудал бүрийг нухацтай хэлэлцэж, цаг сунган оройн хуралдаан хийж дээрхи асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Оройны хуралдаан 21 цаг хүрч завсарлалаа. Хуралдаан өглөө 09 цагаас үргэлжлэнэ.






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%