Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Улаангом сум Анхдугаар хуралдаанаа хуулийн хугацаанд нь хийлээ.

2016-11-02

Улаангом сум 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр сумын ИТХ-ын Анхдугаар хуралдаанаа хийлээ.
Хуралдаанаар дараах 5 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. Сумын ИТХ-ыг сонгох VII дахь удаагийн сонгуулийн дүн, Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай
Илтгэгч: Сумын сонгуулийн хорооны дарга Д.Нансалжав 
2. Сумын ИТХ-ын Хуралдааны дэгийн төслийг хэлэлцэн батлах тухай
Хуралдаан даргалагч
3. Сумын ИТХ-ын даргыг сонгох тухай
Хуралдаан даргалагч
4. Сумын Засаг даргаар томилуулах хүнийг сонгож, өргөн мэдүүлэх тухай
Сумын ИТХ-ын дарга
5. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгох тухай
Сумын ИТХ-ын дарга
Сумын ИТХ-ын даргаар төлөөлөгч Н.Ганцогтыг, Засаг даргаар төлөөлөгч Ц.Пүрэвжавыг тус бүр 100 хувийн саналаар дэмжиж, Тэргүүлэгчдийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%