Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Мэдээлэл


нийт 252

Улаан уулын арын талбайд мод тарих ажил хийлээ.

2024-05-16 5
Улаангом сумын ИТХ-ын төлөөлөгчид, ажлын алба, Улаангом сумын эмэгтэйчүүдийн зөвлөл, БИНХ-ын дарга нар хамтран Ээж шүтээн хөшөөний хашаанд цэцэг тарьж зүлэгжүүлэх, Улаан уулын арын талбайд мод тарих ажил хийлээ. Нэг мод таривал нэг насны буян Хоёр мод таривал хойд насны буян гэдэг билээ. Мод тарьж байгалиа хамгаалцгаая.

"ХАЙР ДҮҮРЭН ӨРГӨӨ" СЭДЭВТ ГЭР БҮЛИЙН МОДУЛЬ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2024-05-10 65
Улаангом сумын ГХУСАЗСЗ-өөс сумын ЗДТГ-тай хамтран Улаангом сумын 12 баг тус бүрээс сонгогдсон 10-с доошгүй гэр бүл /120 өрхийн, 240 гаруй иргэнд Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлэх, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр ᠌"ХАЙР ДҮҮРЭН ӨРГӨӨ" СЭДЭВТ ГЭР БҮЛИЙН МОДУЛЬ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

"ХАЙР ДҮҮРЭН ӨРГӨӨ" СЭДЭВТ ГЭР БҮЛИЙН МОДУЛЬ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2024-05-07 14
Улаангом сумын ГХУСАЗСЗ-өөс сумын ЗДТГ-тай хамтран Улаангом сумын 12 баг тус бүрээс сонгогдсон 10-с доошгүй гэр бүл /120 өрхийн, 240 гаруй иргэнд Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлэх, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр ᠌"ХАЙР ДҮҮРЭН ӨРГӨӨ" СЭДЭВТ ГЭР БҮЛИЙН МОДУЛЬ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

УЛААНГОМ СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ӨСВӨР ҮЕИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ТОЙРГИЙН НЭЭЛТТЭЙ БАРИЛДААНЫ АВАРГУУД ТОДОРЛОО

2024-05-05 15
УЛААНГОМ СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ӨСВӨР ҮЕИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ТОЙРГИЙН НЭЭЛТТЭЙ БАРИЛДААНЫ АВАРГУУД ТОДОРЛОО Үндэсний бөхийн спортоор барилдах дур сонирхол төрүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх, бөхийн өв уламжлалыг өвлүүлэн хөгжүүлэх зорилготой Улаангом сумын аварга шалгаруулах “Өсвөр үеийн үндэсний бөхийн тойргийн нээлттэй барилдаан 4 насны ангиллаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус барилдаанд 100 гаруй өсвөрийн бөхчүүд уран мэхээ уралдуулан барилдсанаас: 14 насны ангилалд: 1-р байр 1-р цогцолбор сургуулийн сурагч А.Баяржавхлан 2-р байр 1-р цогцолбор сургуулийн сурагч Б.Цэцэндэлгэр 3-р байр Наранбулаг сум Б.Даваабаатар 4-р байр 2-р цогцолбор сургуулийн сурагч Ц.Хос-Эрдэнэ 5-р байр 6-р сургуулийн сурагч Ж.Мөнгөнсүх 6-р байр 1-р цогцолбор сургуулийн сурагч Э.Мөнхбат 7-р байр 2-р цогцолбор сургуулийн сурагч Э.Мөнхбат 8-р байр 1-р цогцолбор сургуулийн сурагч М.Билгүүн 9-р байр Тариалан сум Э.Мөнгөн 10-р байр 2-р цогцолбор сургуулийн сурагч Б.Гэрэлт-Од 11-р байр Тэс сум С.Мягмарсүрэн 12-р байр Өлгий сум М.Арсланхүү 15 насны ангилалд: 1-р байр Өлгий сум Д.Алтансүх 2-р байр 1-р цогцолбор сургуулийн сурагч Б.Төгөлдөр 3-р байр 1-р цогцолбор сургуулийн сурагч М.Ганболд 4-р байр 1-р цогцолбор сургуулийн сурагч Н.Батнаран 5-р байр 2-р цогцолбор сургуулийн сурагч О.Одгэрэл 6-р байр Тэс сум Д.Алтанбаатар 7-р байр 1-р цогцолбор сургуулийн сурагч М.Жаргалсайхан 8-р байр 2-р цогцолбор сургуулийн сурагч С.Мянганбуу 9-р байр Наранбулаг сум Б.Дөлгөөн-Эрдэнэ 10-р байр 1-р цогцолбор сургуулийн сурагч Н.Ганбат 11-р байр 2-р цогцолбор сургуулийн сурагч О.Нармандах 12-р байр 1-р цогцолбор сургуулийн сурагч Э.Бат-Очир 16 насны ангилалд: 1-р байр Улаангом дэвжээ О.Мөнхбаатар 2-р байр Улаангом дэвжээ Б.Хишигбаяр 3-р байр 2-р цогцолбор сургуулийн сурагч Н.Сумъяабазар 4-р байр 2-р цогцолбор сургуулийн сурагч Э.Балжинням 5-р байр 6-р сургуулийн сурагч Г.Гантогтох 6-р байр 2-р цогцолбор сургуулийн сурагч З.Бат-Оргил 7-р байр Наранбулаг сум М.Бумбаяр 8-р байр Өлгий сум Г.Сугиржав 9-р байр Тува улсын бөх Алдынбилек 10-р байр Өлгий сум О.Канчинлхагва 11-р байр 2-р цогцолбор сургуулийн сурагч Н.Намхайнямбуу 12-р байр Улаангом дэвжээ Б.Цэнгэлдорж 17-18 насны ангилалд: 1-р байр Улаангом дэвжээ Д.Мөнх-Отгон 2-р байр Тува улсын бөх Айрат 3-р байр Тува улсын бөх Найдын 4-р байр Өлгий сум Г.Жамсран 5-р байр 2-р цогцолбор сургуулийн сурагч П.Шийрэвдамба 6-р байр Өлгий сум О.Норомпил 7-р байр Тэс сум н.Балжинням 8-р байр 2-р сургуулийн сурагч Э.Намсрайжав 9-р байр 3-р сургуулийн сурагч Ч.Доржсэмбэ 10-р байр 2-р цогцолбор сургуулийн сурагч М.Буяндалай 11-р байр 2-р цогцолбор сургуулийн сурагч С.Хосбаяр 12-р байр Тэс сум Ц. Баян-Очир нар тус тус шалгарлаа. Ивээн тэтгэгч: "РАШААН ЗАМ" дэлгүүр МОНГОЛ БӨХИЙН БОСОО ЦАГААН ХИЙМОРЬ МӨНХӨД ИВЭЭХ БОЛТУГАЙ

"ХАЙР ДҮҮРЭН ӨРГӨӨ" СЭДЭВТ ГЭР БҮЛИЙН МОДУЛЬ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2024-05-03 80
Улаангом сумын ГХУСАЗСЗ-өөс сумын ЗДТГ-тай хамтран Улаангом сумын 12 баг тус бүрээс сонгогдсон 10-с доошгүй гэр бүл /120 өрхийн, 240 гаруй иргэнд Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлэх, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр ᠌"ХАЙР ДҮҮРЭН ӨРГӨӨ" СЭДЭВТ ГЭР БҮЛИЙН МОДУЛЬ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

УЛААНГОМ СУМЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2024-05-02 15
Улаангом сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн "ХӨГЖИЛД ХҮЧ НЭМЬЕ" Анхдугаар Чуулга Уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Уулзалтанд нийт 12 багийн 200 гаруй бүсгүйчүүд оролцож нэг өдрийг хамтдаа сурч, хөгжиж, баясаж өнгөрүүллээ. Чуулга уулзалтыг зохион байгуулахад туслаж, дэмжиж хамтран ажилласан: 👍Эрхэм Улаангом сумын ИТХ-ын дарга Н.Ганцогт 👍Эрхэм Улаангом сумын Засаг дарга Ц.Гантөмөр 👍Увс аймгийн ХГБХХГ-ын хамт олон 👍Эрхэм Монголын эмэгтэйчүүдийн холбооны Увс аймаг дахь салбарын Тэргүүн Б.Эрдэнэсүрэн 👍Эрхэм Тунараа хүний хөгжил төвийн захирал П.Тунараа 👍Эрхэм Эрхэмсэг Оршихуй төвийн захирал М.Одгэрэл 👍Эрхэм Улаангом сумын ХХҮГ-ын дарга Д.Баярмаа 👍Эрхэм Хишигт худалдааны төвийн захирал Д.Алтантуяа 👍Улаангом сумын СӨБ-ын байгууллагуудынхаа бүсгүйчүүдийн төлөөлөл 👍Эрхэм Ойрад ХЖТ-ын хамт олон. ТА БҮХНИЙ АЖИЛ ҮЙЛС ӨӨДӨӨ БАЙЖ, ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ

Өнөөдөр Улаангом сумын ИТХ-ын ээлжит бус XX хуралдаан хуралдаж байна

2024-04-30 137
Өнөөдөр Улаангом сумын ИТХ-ын XX хуралдаан хуралдаж байна Тус хуралдаанаар: Сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоо тогтоох тухай Илтгэгч: ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Бат-Орших Орон нутгийн сонгуулийн хэсэг байгуулах тухай Илтгэгч: ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Бат-Орших Байгууллагын өмч хөрөнгө актлах тухай Илтгэгч: 5-р сургуулийн захирал Б.Бадрал Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудал Илтгэгч: Засаг дарга Ц.Гантөмөр Төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд газар эзэмшүүлж ашиглуулах зөвшөөрөл хүсэх тухай Илтгэгч: Засаг дарга Ц.Гантөмөр

Төсөв, санхүү эдийн засгийн хөгжлийн хороо, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороод тус тус хуралдлаа.

2024-04-26 72
Улаангом сумын ИТХ-ын ээлжит бус ХХ хуралдаан хуралдах гэж байгаатай холбогдуулан 2024.04.26-ны өдөр сумын ИТХ-ын Төсөв, санхүү эдийн засгийн хөгжлийн хороо, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороод тус тус хуралдлаа.

ИТХ-ын XX хуралдааныг 2024 оны 4-р сарын 30-ны 15 цагт

2024-04-25 104
Өнөөдөр Улаангом сумын ИТХ-ын Зөвлөл хуралдаж ИТХ-ын XX хуралдааныг 2024 оны 4-р сарын 30-ны 15 цагт хуралдахаар шийдвэр гаргалаа. Тус хуралдаанаар: Сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоо тогтоох тухай Илтгэгч: ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Бат-Орших Орон нутгийн сонгуулийн хэсэг байгуулах тухай Илтгэгч: ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Бат-Орших Байгууллагын өмч хөрөнгө актлах тухай Илтгэгч: 5-р сургуулийн захирал Б.Бадрал Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудал Илтгэгч: Засаг дарга Ц.Гантөмөр Төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд газар эзэмшүүлж ашиглуулах зөвшөөрөл хүсэх тухай Илтгэгч: Засаг дарга Ц.Гантөмөр

"Эрсдэлгүй ирээдүй" нөлөөллийн сургалт

2024-04-24 90
Улаангом сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Сургуулийн Нийгмийн ажилчидтай хамтран "Эрсдэлгүй ирээдүй" нөлөөллийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулж байна. Уг нөлөөллийн сургалт, үйл ажиллагаа нь аливаа төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс хүүхдийг урьдчилан сэргийлэх, бие даан өөрийгөө болон үе тэнгийнхнээ хамгаалах чадвар , мэдлэг олгох зорилготой юм. Арга хэмжээ нь: 2024 оны 04 дүгээр сарын 16-аас 05 дугаар сарын 09-ний хооронд Улаангом сумын ЕБ-ын 1, 2, 3, 4, 5, 6 дугаар сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид, УПК-ийн 1, 2-р ангийн оюутнууд хамрагдана.

Гэр бүлийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулалаа

2024-04-23 122
Улаангом сумын ГХУСАЗСЗөвлөл, Увс аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хамтран Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх , залуу гэр бүлийн өмнө тулгамдаж буй асуудлыг сонсох, ярилцах шийдвэр гарагчдад хүргэх, гэр бүлийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх сургалтыг 2024 оны 04 дүгээр сарын 22-оос 23-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургагч багшаар ОУУБИС гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч PhD Б.Оюун-Эрдэнэ оролцлоо.

Улаангом сумын Шинэ Зуун 4-р Багийн Иргэдийн Нийтийн Хурал

2024-04-12 96
Улаангом сумын Шинэ Зуун 4-р Багийн Иргэдийн Нийтийн Хурал 2024 оны 04-р сарын 19-ний 15:00 цагт "Шинэ багийн төвд" болно. Тус хурлаар: 1. Багийн засаг дарга цаг үеийн мэдээ мэдээлэл өгнө. 2. Төрийн байгууллагуудын мэдээ мэдээлэл 3. ОНХС-аас 2025 онд хийгдэх ажлын санал эрэмбэлэх 4. Иргэдийн санал хүсэлтийг авна зэрэг асуудал хэлэлцэнэ. Иргэд хөдөлмөрчид та бүхнийг Багийн Иргэдийн Нийтийн Хуралдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Улаангом сумын ИТХ-ын ажлын алба

УЛААНГОМ СУМЫН ЕБС-ИУДЫН 12-Р АНГИЙН СУРАГЧДАД АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2024-04-12 109
Улаангом сумын ГХУСАЗСЗ, Увс аймгийн улаан загалмайн хороо хамтран Улаангом сумын 12-р ангийн сурагчдад анхны тусламж үзүүлэх сургалт зохион байгуулж байна. 2024 оны 4-р сарын 12-ны өдөр Улаангом сумын 3 болон 5-р сургуулийн сурагчдад анхны тусламжийн сургалтыг зохион байгууллаа.

УЛААНГОМ СУМЫН ЕБС-ИУДЫН 12-Р АНГИЙН СУРАГЧДАД АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2024-04-10 113
Улаангом сумын ГХУСАЗСЗ, Увс аймгийн улаан загалмайн хороо хамтран Улаангом сумын 12-р ангийн сурагчдад анхны тусламж үзүүлэх сургалт зохион байгуулж байна. 2024 оны 4-р сарын 10-ны өдөр Улаангом сумын 2-р сургуулийн 12-р ангийн сурагчдад анхны тусламжийн сургалтыг зохион байгууллаа

Улаангом сумын Чандмань 1-р Багийн Иргэдийн Нийтийн Хурал

2024-04-09 89
Улаангом сумын Чандмань 1-р Багийн Иргэдийн Нийтийн Хурал 2024 оны 04-р сарын 13-ний 12:00 цагт "Улаангом сумын Соёлын төвийн заал"-д болно. Тус хурлаар: 1. Аймаг, сумын төлөөлөгчид иргэдтэй уулзаж, 2023 оны ажлын тайлан тавих 2. БИНХ-ын дарга 2023 оны ажлын тайлан 3. Багийн засаг дарга 2023 оны ажлын тайлан 4. Багийн ахмадын зөвлөлийг шинэчлэн байгуулах 5. Төрийн байгууллагуудын мэдээ мэдээлэл 6. ОНХС-аас 2025 онд хийгдэх ажлын санал эрэмбэлэх зэрэг асуудал хэлэлцэнэ. Иргэд хөдөлмөрчид та бүхнийг Багийн Иргэдийн Нийтийн Хуралдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО ХОНОГ-2024

2024-04-09 121
"Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулъя" уриан дор энэхүү аянг 2024 оны 03-р сарын 20-ны өдрөөс 2024 оны 04-р сарын 10-ны өдрийн хугацаанд орон даяар зохион байгуулахаар болсон байна. Уг аяны хүрээнд өнөөдөр Монгол банкны Увс аймаг дахь салбараас Улаангом сумын ЗДТГ-ын ажилтан албан хаагчдад "Санхүүгийн луйвар залилан" сэдэвт сургалт мэдээллийг хийлээ. "ХУВИЙН САНХҮҮДЭЭ ХАРИУЦЛАГАТАЙ, МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАНДАХ, САНХҮҮГИЙН САЛБАРТ ГАРЧ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛИЙГ УХАМСАРЛАЖ, ХӨДӨЛМӨРЛӨЖ ОЛСОН МӨНГӨӨ ХАМГААЛАХЫН ЧУХЛЫГ ОНЦОЛЖ БАЙНА. ИЙМ ЭРСДЭЛД ФИШИНГ, МӨНГӨ УГААХ, ОНЛАЙН ДЭЛГҮҮРИЙН ЛУЙВАР ЗЭРЭГ САНХҮҮГИЙН ЛУЙВАР, ЗАЛИЛАН МЭХЛЭХ, ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХУЛГАЙЛАХ, МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ ЗЭРЭГ БАГТАХ ЮМ".

Улаангом сумын 11-р багийн 2024 ОНЫ 1-р Улирлын Б.И.Н.Хурал

2024-04-09 86
Улаангом сумын ᠌"Хөгжил" 11-р Багийн Иргэдийн Нийтийн Хурал 2024 оны 04-р сарын 12-ний 17:00 цагт 11 дүгээр багийн төв дээр болно. Тус хурлаар᠄ Улаангом сумын ИХТ.Н.Ганцогт, И.Батчулуун, Багийн засаг дарга тайлан тавина мөн 3 дугаар Цэцэрлэг, Батүржихүй ӨЭМТ, Увс аймгийн Цагдаагийн газар зэрэг байгууллагууд мэдээлэл өгнө. Иргэд хөдөлмөрчид та бүхнийг Багийн Иргэдийн Нийтийн Хуралдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Утас:99454890

ХОРГОЛЖИН ТЭЖЭЭЛИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ОЛГОЛОО

2024-03-31 17
ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ ОУБ-ААС УЛААНГОМ СУМЫН 1,2,8-Р БАГИЙН ЗОРИЛТОД БҮЛГИЙН 70 МАЛЧИН АЙЛ ӨРХӨД НИЙТДЭЭ 560 ШИРХЭГ ХОРГОЛЖИН ТЭЖЭЭЛИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ОЛГОЛОО АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагын дэмжлэгтэйгээр Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага нь Зудын яаралтай хариу арга хэмжээ буюу MONDER II (Mongolia Dzud Emergency Response II) төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд нийт 560 уут хорголжин тэжээлийг өнөөдөр Улаангом сумын 1,2,8-р багийн зорилтот бүлгийн 70 малчин айл өрх бүрт 8 уут /320кг/ хорголжин тэжээлийг олголоо.

УЛААНГОМ СУМЫН 8-Р БАГТ БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

2024-03-27 21
2024 оны 03-р сарын 26-ны өдөр Улаангом сумын 8-р багийн Дунд тэрмисийн чиглэлийн зэрлэг янгир ямаа амьдарч байгаа бэлчээрлэх орчинд 25 ширхэг боодол өвс, 1200 кг давс хужир шүү зөөвөрлөн тавьж, биотехникийн арга хэмжээ тандалт судалгаа хийж ажиллалаа. Зэрлэг ямааны амьдрах орчинд цас их орж мөстсөнөөр идэш тэжээлийн хомсдол үүсэж үхэж хорогдох байдал гарч байна.

УЛААНГОМ СУМЫН 2-Р БАГТ БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЛАА

2024-03-27 17
Улаангом сумын ЗДТГ-ын Байгаль орчны тасаг, нутгийн иргэд, идэвхтэн байгаль хамгаалагч нарын хамт 2024 оны 03-р сарын 22-ны өдөр Улаангом сумын 2-р багийн нутаг дэвсгэр Даваан-Улиасны чиглэлд амьдарч байгаа нэн ховор ан амьтан болох буга, маралын бэлчээрлэх байршил орчинд 15 ширхэг боодол өвс, 1200 кг давс хужир шүү тавьж биотехникийн арга хэмжээ авч, тандалт хийж ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%