Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Мэдээлэл


нийт 327

Улаангом сумын ИТХ-ын нэгдсэн золголт боллоо.

2024-02-13 229
XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Улаангом сумын ИТХ-ын нэгдсэн золголт боллоо. Ирж буй луу жилдээ Элгээрээ энх амгалан Төлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье

"УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН"

2024-02-02 242
Билгийн тооллын XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон ЛУУ жилийн сар шинийн босгон дээр "УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН"-оор "Арвижих Увс" ХХК-ын хамт олон тодорлоо. Шагналыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН болон аймаг, сумын удирдлагууд шагналыг нь гардуулж өглөө. XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан байж, малын хишиг буян улам арвижин дэлгэрч, сар шинэдээ сайхан шинэлэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

"МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН"

2024-02-02 207
Билгийн тооллын XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон ЛУУ жилийн сар шинийн босгон дээр буянт мал сүргийнхээ ашиг шимийг нэмэгдүүлж, ажил үйлсээрээ нутгийн зон олноо манлайлан "МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН" хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн Увс аймгийн Улаангом сумын 8-р багийн малчин Ж.Батаа, гэргий Т.Цогзолмаа нарт Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН болон аймаг, сумын удирдлагууд шагналыг нь гардуулж өглөө. XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан байж, малын хишиг буян улам арвижин дэлгэрч, сар шинэдээ сайхан шинэлэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Улаангом сумын "Хархираа" 2 дугаар багийн иргэдийн нийтийн хурал

2024-02-01 177
Улаангом сумын "Хархираа" 2 дугаар багийн иргэдийн нийтийн хурал хөдөө "Хужирт" багийн төвд 2024 оны нэгдүгээр сарын 29 нд, төвийн багийн хурал 2.4.5.11 багийн төвд 2024 оны 2 дугаар сарын 01 ны өдөр тус тус боллоо.

Өнөөдөр Улаангом сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит XVIII хуралдаан хуралдаж байна.

2024-01-23 163
Тус хуралдаанаар: ✅Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай Илтгэгч: Газрын даамал Б.Ариунзаяа ✅Сумын лого шинэчлэн батлах тухай Илтгэгч: Засаг даргын орлогч дарга И.Оюунбилэг ✅Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн тов тогтоох тухай Илтгэгч: ЗДТГ-ын мэргэжилтэн Б.Бурмаа ✅Байгууллагын өмч хөрөнгө актлах тухай Илтгэгч: Сумын санхүү албаны дарга М.Нэргүй ✅Сумын ИТХ-ын зөвлөлийн гишүүд, хороодыг шинэчлэн байгуулах тухай Илтгэгч: ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Бат-Орших зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

Улаангом сумын ИТХ-ын хороод хуралдлаа

2024-01-17 221
Улаангом сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 18-р хуралдаантай холбогдуулан Улаангом сумын ИТХ-ын хороод хуралдлаа

Улаангом сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр бор татвараар баруун зуслангийн чиглэлд явдаг замын гаргаллаа.

2024-01-16 163
Улаангом сумын онцгой комиссын шийдвэрээр Улаангом сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр бор татвараар баруун зуслангийн чиглэлд явдаг замын гаргаллаа.

ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 18-р хуралдаан

2024-01-15 305
Өнөөдөр ИТХ-ын зөвлөл хуралдаж Улаангом сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 18-р хуралдаан 1-р сарын 23 ны өдөр 9 цагаас хуралдахаар шийдвэр гарлаа Тус хуралдаанаар: ✅Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай Илтгэгч: Газрын даамал Б.Ариунзаяа ✅Сумын лого шинэчлэн батлах тухай Илтгэгч: Засаг даргын орлогч дарга И.Оюунбилэг ✅Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн тов тогтоох тухай Илтгэгч: ЗДТГ-ын мэргэжилтэн Б.Бурмаа ✅Байгууллагын өмч хөрөнгө актлах тухай Илтгэгч: Сумын санхүү албаны дарга М.Нэргүй ✅Сумын ИТХ-ын зөвлөлийн гишүүд, хороодыг шинэчлэн байгуулах тухай Илтгэгч: ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Бат-Орших

Улаангом сумын ГХУСАЗСЗ-ийн ажилд идэвх зүтгэл гарган хамтран ажилласан байгууллага, албан хаагчдад талархал гардууллаа.

2023-12-28 283
Улаангом сумын Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөлийн ажилд идэвх зүтгэл гарган хамтран ажилласан байгууллага, албан хаагчдад талархал гардууллаа.

Улаангом сумын ИТХ-ын хүндэт иргэн тэмдгээр И.Өлзий-Орших шагнагдлаа

2023-12-21 336
УЛААНГОМ СУМЫН ИТХ-ЫН ХҮНДЭТ ИРГЭН ТЭМДГЭЭР И.ӨЛЗИЙ-ОРШИХ ШАГНАГДЛАА Идэш овогтой Өлзий-Орших нь 1991 оноос хувиараа цахилгаан хэрэгслийн засварын үйлчилгээ үзүүлэн Увс нутагтаа тасралтгүй 35 жил ажиллаж байгаа билээ Таны цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе

Улаангом сумын ГХУСАЗСЗ-ыг дэд байранд шалгарууллаа👏👏👏

2023-12-20 344
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2023 онд зохион байгуулсан "Үйлдлээрээ үлгэрлэгч Увсчууд" аяны мөрөөр өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж, гэмт хэрэг зөрчлийг бууруулах чиглэлээр нөлөөллийн олон арга хэмжээг хийж гүйцэтгэж, үр дүнтэй ажилласан Улаангом сумын ГХУСАЗСЗ-ыг дэд байранд шалгарууллаа👏👏👏

ӨНӨӨДӨР УЛААНГОМ СУМЫН ГХУСАЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

2023-12-19 326
ӨНӨӨДӨР УЛААНГОМ СУМЫН ГХУСАЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА. Тус хурлаар: Улаангом сумын ГХУСАЗСЗ-ийн жилийн эцсийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан болон үр дүнг хэлэлцлээ

Сумын ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит арван долоодугаар хуралдаан өнөөдөр хуралдаж байна

2023-12-14 500
Сумын ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит арван долоодугаар хуралдаан өнөөдөр хуралдаж байна тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: 1. Улаангом сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийн тухай Илтгэгч нь Сумын Засаг дарга Ц.Гантөмөр 2. Улаангом сумын 2024 оны хөгжлийн төлөвлөгөө батлуулах тухай Илтгэгч нь Сумын Засаг дарга Ц.Гантөмөр 3. Сумын ОНХС-ийн 2023 оны гүйцэтгэл, ОНХС-ийн 2024 оны төлөвлөгөө батлуулах тухай Илтгэгч нь Сумын ЗДТГ-ын ОНХС хариуцсан мэргэжилтэн Д.Ирээдүй 4. Улаангом сумын ИТХ-ын 2023 оны ажлын тайлангийн тухай Илтгэгч нь Сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Бат-Орших 5. Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн 2023 оны тайлан Илтгэгч нь ЗДТГ-ын ХЖДҮХАХМ Б.Бурмаа 6. Сумын 2022 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны төсөв батлах тухай Илтгэгч нь Сумын ЗДТГ-ын санхүү албаны дарга М.Нэргүй 7. 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлуулах тухай Илтгэгч нь Газрын даамал Б.Ариунзаяа 8. Газрын үнэлгээний бүс, газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоосон тогтоолын тухай Илтгэгч нь Газрын даамал Б.Ариунзаяа 9. Улаангом сумын тэг гортиг тогтоох тухай Илтгэгч нь Газрын даамал Б.Ариунзаяа 10. Сумын ойн лимит батлуулах тухай Илтгэгч нь Сумын ЗДТГ-ын БОХ-ын улсын байцаагч С.Буяндалай 11. Муур нохойноос авах татварын хувь хэмжээ тогтоож батлуулах тухай Илтгэгч нь Сумын ЗДТГ-ын МЭҮТ-ийн мэргэжилтэн Ц.Ундрах 12. Сумын лого шинэчлэн батлуулах тухай Илтгэгч нь Сумын Засаг даргын орлогч И.Оюунбилэг 13. Сумын ЗДТГ-ын хөрөнгө актлуулах тухай Илтгэгч нь Сумын ЗДТГ-ын нярав Б.Бат-Уул 14. Улаангом сумын 5 дугаар сургуулийн 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тов тогтоох тухай Илтгэгч нь Тавдугаар сургуулийн Захирал Б.Бадрал

“Хамтдаа хэлэлцье хамтдаа хамгаалъя”

2023-12-08 179
“Хамтдаа хэлэлцье хамтдаа хамгаалъя” Эцэг эхийн анхдугаар зөвлөгөөнийг Улаангом сумын ГХУСАЗСЗ, Улаангом сумын ИТХ-ын Нийгмийн бодлого, Цахим хөгжлийн байнгын хороо, Увс аймгийн Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг хамтран амжилттай зохион байгууллаа

Улаангом сумын БИНХ-ын дарга нар хуралдаж Улаан загалмайн анхан шатны хороотой хамтран "МАЛЧИДДАА ТУСАЛЪЯ" аяныг зохион байгуулахаар боллоо

2023-12-05 368
Улаангом сумын БИНХ-ын дарга нар хуралдаж Улаан загалмайн анхан шатны хороотой хамтран "МАЛЧИДДАА ТУСАЛЪЯ" аяныг зохион байгуулахаар боллоо

Улаангом сумын "АВАРГА" шалгаруулах тэмцээн 2023

2023-11-27 378
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдаг Шатар сонирхогчдын Улаангом сумын "АВАРГА" шалгаруулах тэмцээн 2023.11-25-ны өдөр сумын ИТХ-ын танхимд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэй 16, Эмэгтэй 7 шатарчин оюун ухаанаа уралдуулан өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Эрэгтэй: 1-р байр Ц.Цэдэвсүрэн 2-р байр Д.Нямжав 3-р байр Б.Мөнх-Очир 4-р байр Б.Өлзийбаяр 5-р байр Ж.Ганболд Эмэгтэй 1-р байр Б.Цэрэнжаргал 2-р байр Г.Галцэцэг 3-р байр П.Халиунаа нар шалгарлаа. Тэмцээнд амжилттай оролцсон нийт шатарчиддаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе.👏👏👏 Улаангом сумын ИТХ

Сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн

2023-11-25 425
Өнөөдөр Монгол улсын үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдаг Сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн Улаангом сумын ИТХ-ын иргэний танхимд зохион байгуулагдаж байна

Уулзалтанд 15 алба хаагчийн аав ээж, ах дүү нар нь ирж оролцлоо.

2023-11-22 154
Аймгийн Цэргийн штабын дарга Хурандаа Т.Тогтохбаяр, Улаангом сумын ЗДТГ хамтран Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид алба хааж байгаа цэргүүдийг ар гэрийнхэнтэй нь онлайнаар уулзуулах ажлыг зохион байгууллаа. Уулзалтанд 15 алба хаагчийн аав ээж, ах дүү нар нь ирж оролцлоо.

Аймгийн ахмадын хороо

2023-11-21 138
Аймгийн ахмадын хорооноос ирсэн Улаангом сумын ахмадын хороог шинэчлэх албан бичгийн хүрээнд Засаг дарга Улаангом сумын ахмадын хороо болон багуудын ахмадын зөвлөлийн дарга тэргүүлэгчидтэй уулзаж санал бодлыг нь сонсох, ахмадын чуулган зөвлөгөөнийг зохион байгуулах асуудлыг авч хэлэлцлээ.

Монгол улсын үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдаг Сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн 2023 оны 11-р сарын 25-26-ны өдрүүдэд Улаангом сумын ИТХ-ын иргэний танхимд зохион байгуулагдана.

2023-11-21 358
Монгол улсын үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдаг Сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн 2023 оны 11-р сарын 25-26-ны өдрүүдэд Улаангом сумын ИТХ-ын иргэний танхимд зохион байгуулагдана. Шатар сонирхогчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урья Дэлгэрэнгүй мэдээллийг 93222233 лавлан уу Улаангом сумын ИТХ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7079
5528 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%