Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Мэдээлэл


нийт 311

ГАР ЗУРГИЙН УРАЛДААН “Миний Үндсэн Хууль”

2025-01-09 164
Зорилго: Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд Улаангом сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын Үндсэн хуулийн үнэ цэний талаарх ойлголт, мэдлэгийг бататгахад оршино. Сэдэв: “Миний Үндсэн Хууль” Хамрах хүрээ: Улаангом сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчид Тавигдах шаардлага: Бүтээлийг цаасан дээр усан будаг, гуаш, өнгийн харандаа, балын харандаа зэрэг дурын зургийн хэрэгсэл ашиглан зурж болно. Цаасны хэмжээ А4, А3 форматтай байна. Зургийн ар талд овог нэр, сургууль, анги, утасны дугаарыг бичнэ. Бүтээлийг ирүүлэх хугацаа: Бүтээлийг 2025 оны 01 сарын 13-ны өдрийн 10:00 цаг хүртэл Бүтээлийг шалгаруулах: Нэгдсэн шалгаруулалтыг шүүгчид 2025 оны 01 сарын 13-ны дотор хийж дүнг олон нийтэд зарлаж шагналыг гардуулна. Шагнал: Эхний 3 байр эзлүүлэн өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. I байр 100.000₮, II байр 80,000₮, III байр 60.000 ₮ Хүлээн авах хаяг: 2025 оны 01 сарын 13-ны өдрийн 10:00 цаг хүртэл Улаангом сумын ИТХ-ын 107 тоот өрөөнд хүлээн авна. Зохион байгуулагч: Улаангом сумын ИТХ-ын ажлын алба Холбоо барих утас: 88510229, 99491991

Ээлжит 2 дугаар хуралдаан хуралдаж байна

2024-12-20 126
Улаангом сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 2 дугаар хуралдаан хуралдаж байна. Тус хурлаар: -Улаангом сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тухай -Улаангом сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дэд хөтөлбөрүүд батлах тухай, Улаангом сумын 2025 оны хөгжлийн төлөвлөгөө батлуулах тухай, -2025оны төсөв батлах зэрэг 15 асуудлыг хэлэлцэж байна. 2025 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийн тухайд 5 зорилтын хүрээнд 98 ажил, арга хэмжээг төлөвлөн ажилласан ба биелэлтийг 92,5 хувьтай гэж дүгнэв. Улаангом сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн биелэлтийг 6 зорилтын хүрээнд 89,5 хувьтай биелсэн гэж дүгнэлээ.

Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо хуралдаж байна.

2024-12-13 173
Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит хоёрдугаар хуралдаан хуралдах гэж байгаатай холбогдуулан 2024.12.13-ны өдөр сумын ИТХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо хуралдаж байна. Тус хуралдаанаар: ✅Газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөний биелэлт, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай ✅Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэлэлцэх тухай ✅Суурьшлын бүсэд мал оруулахгүй байх журмыг шинэчлэн батлах тухай хэлэлцэх юм

Нутгийн удирдлагын хөгжлийн хороо хуралдаж байна.

2024-12-13 140
Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит хоёрдугаар хуралдаан хуралдах гэж байгаатай холбогдуулан 2024.12.13-ны өдөр сумын ИТХ-ын Нутгийн удирдлагын хөгжлийн хороо хуралдаж байна. Тус хуралдаанаар: ✅Улаангом сумын ИТХ-ын 2024 оны ажлын тайлан, 2025 оны төлөвлөгөө батлах тухай ✅Улаангом сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тухай ✅Улаангом сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дэд хөтөлбөрүүд батлах тухай ✅Улаангом сумын 2025 оны хөгжлийн төлөвлөгөө батлуулах тухай ✅Улаангом тохижилт үйлчилгээ ОНТҮГ-ын бүтэц, зохион байгуулалт, дүрмийг шинэчлэн батлах тухай зэрэг асуудал хэлэлцэнэ

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит хоёрдугаар хуралдааны товыг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагт хуралдуулахаар товлолоо.

2024-12-11 184
Өнөөдөр Улаангом сумын ИТХ-ын зөвлөл хуралдаж Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит хоёрдугаар хуралдааны товыг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагт хуралдуулахаар товлолоо. Ээлжит хоёрдугаар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм. 1. Улаангом сумын ИТХ-ын 2024 оны ажлын тайлангийн тухай Илтгэгч: ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Бат-Орших 2. Улаангом сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт , 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тухай Илтгэгч: Сумын Засаг дарга Ц.Гантөмөр 3. Улаангом сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дэд хөтөлбөрүүд батлах тухай Илтгэгч: Сумын Засаг дарга Ц.Гантөмөр 4. Улаангом сумын 2025 оны хөгжлийн төлөвлөгөө батлуулах тухай Илтгэгч: Сумын Засаг дарга Ц.Гантөмөр 5. 2024 оны Орон Нутгийн Хөгжлийн Сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын тайлангийн тухай Илтгэгч: ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Мөнгөнцэцэг 6. ОНХС-гийн хяналтын хороог шинэчлэн байгуулах тухай Илтгэгч: ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Мөнгөнцэцэг 7. Хоршоо хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөл шинэчлэн байгуулах тухай Илтгэгч: Илтгэгч: ЗДТГ-ын мэргэжилтэн Л.Төгсжаргал 8. Суурьшлын бүсэд мал оруулахгүй байх журмыг шинэчлэн батлах тухай Илтгэгч: ЗДТГ-ын мэргэжилтэн Э.Гончиг, Г.Галхүү 9. Улаангом тохижилт үйлчилгээ ОНТҮГ-ын бүтэц, зохион байгуулалт, дүрмийг шинэчлэн батлах тухай Илтгэгч: Сумын Засаг дарга Ц.Гантөмөр 10. 2025 оны ойн лимит тогтоох тухай Илтгэгч: ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Майдарням 11. Газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөний биелэлт, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай Илтгэгч: Газрын даамал Б.Ариунзаяа, М.Баттөгс 12 Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэлэлцэх тухай Илтгэгч: ЗДТГ-ын Байгаль Орчны улсын байцаагч С.Буяндалай 13. Улаангом сумын 2025 оны төсөв батлах тухай Илтгэгч: ЗДТГ-ын санхүү албаны дарга М.Нэргүй 14. 2025 оны ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажлын тухай Илтгэгч: ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Мөнгөнцэцэг 15. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний тухай Илтгэгч: ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Майдарням

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6090
4608 / 76%
923 / 15%
273 / 4%
286 / 5%