Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Мэдээлэл


нийт 327

Улаангом сумын ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит арван тавдугаар хуралдаан

2023-07-20 445
Улаангом сумын ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит арван тавдугаар хуралдааныг 2023 оны 07 дугаар сарны 27-ны өдөр хуралдуулахаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлөөс товлолоо Ээлжит арван тавдугаар хуралдаанаар: 1. Улаангом сумын 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлт 2. Хоршоо хөгжүүлэх сангийн 2023 оны зээл олгох, төсөл хүлээн авах, сар, өдөр, тов тогтоох тухай, 2023 оны эхний хагас жилийн байдлаар зээлийн эргэн төлөлт, үр дүнгийн тайлан. 3. ЗДТГ-ын хөрөнгө актлах тухай 4. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын нэршил өөрчлөх тухай 5. 2023 оны төсөвт тодотгол хийх 6. 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр товлосон байна.

Иргэдийн анхааралд!!!

2023-07-19 127
Улаан уулын дээд талын гүүр эвдэрч нурсан тул гүүрний дээд талын гармаар гарч хөдөлгөөнд оролцоно уу.

МАЛТАЙ, МАЛ БҮХИЙ ИРГЭД ТОГТООГДСОН СУУРЬШЛЫН БҮСЭД ШИЛЖИН НҮҮХ ТУХАЙ

2023-07-13 128
Улаангом сумын ИТХ-ын 2022 оны 06-р сарын 17 –ны өдрийн хуралдаанаас Улаангом хотын төв дэх малтай, мал бүхий иргэдэд суурьшлын бүс тогтоож суурьшуулах шийдвэр гарсан. Малтай, мал бүхий иргэдийн газар хүссэн өргөдлийн хүрээнд Улаангом сумын Засаг даргын 2023 оны 05-р сарын 09-ний өдрийн А/129 тоот газар эзэмшүүлэх захирамж гарсан. Энэ шийдвэрийн хүрээнд газрын өргөдөл өгсөн иргэд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандан, кадастрын зураглалд бүртгэгдсэний дагуу газрын хэмжилтээ хийлгэн газраа авна уу. Хотын төвд суурьшиж байгаа мал бүхий айл өрхүүдийг тогтоогдсон суурьшлын бүсэд шилжин суурьшихгүй тохиолдолд дээрх шийдвэрийн дагуу албадан нүүлгэх болно. Улаангом сумын ЗДТГ, аймгийн ГХБХБГ 2023 оны 06-р сарын 13

Улаангом сумын ОНХС-ийн хөрөнгөөр

2023-07-06 122
Улаангом сумын ОНХС-ийн хөрөнгөөр Дүүрэн амуу ХХК нь 9,12-р багийн төвийн гадна 2ш лед гэрэлтүүлэг, 37,5 м2 явган хүний зам, 10 авто машины багтаамжтай авто зогсоолыг барьж гүйцэтгэн Улаангом сумын ЗДТГ-т хүлээлгэн өглөө.

ГАШУУНЫ ГОЛЫН ХАМГААЛАЛТЫН БҮСЭД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООЖ АВТО МАШИН НЭВТРЭХИЙГ ХОРИГЛОНО.

2023-07-06 138
ГАШУУНЫ ГОЛЫН ХАМГААЛАЛТЫН БҮСЭД 07-Р САРЫН 07-НЫ ӨДРӨӨС ХЯЗГААРЛАЛТ ТОГТООЖ АВТО МАШИН НЭВТРЭХИЙГ ХОРИГЛОНО. Гашууны голын хамгаалалтын бүсэд зусаж байгаа айл өрх, иргэдийн амралт зугаалга хийж байгаа газруудад авто машины хөдөлгөөний улмаас хөрсний эвдрэл элэгдэл, ногоон байгууламж устгагдаж байгаа тул автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж гашууны голын гүүрний доод далангаас дотогшоо тээврийн хэрэгслийг нэвтрэхийг хориглож хязгаарлалт хийх тухай сумын Засаг даргын 2023 оны 07-р сарын 04-ний өдрийн А/217 тоот захирамж гарлаа. ✅Гашууны голын гүүрний доод талд 1 зогсоолын тэмдэг, дээд талд 3 зогсоолын тэмдэг байршуулсан тул зогсоолд машинаа байршуулаад Гашууны голын хамгаалалтын бүсэд нэвтрэх боломжтой. ✅Гашууны голын хамгаалалтын бүсэд зусаж байгаа иргэд ил задгай хог хаягдал, бохирдуулах бодис хаях, стандартын шаардлага хангаагүй бохирын цооног, бие засах газар барьж ашиглахыг хориглоно. Гашууны голд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх сан болон ОНХС-ийн хөрөнгөөр 4 цэгт эко 00 баригдсан. ✅ Гашууны голын хамгаалалтын бүсэд амарч зугаалахаар очсон иргэд ил задгай хог хаяхгүй, байгаль орчиндоо ээлтэй амрахыг хүсье.

Улаангом сумын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх сангийн хөрөнгөөр

2023-07-06 113
Улаангом сумын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх сангийн хөрөнгөөр Таван тэсийн Уянга ХХК нь Улаан уулын ард, Гашууны голын гүүрний дээд, доод талд (Улаангом сумын 2,5,12-р багуудад) 3 цэгт Эко 00 барьж гүйцэтгэж хүлээлгэн өглөө.

Улаангом сумын ОНХС-ийн төсөл хөтөлбөр

2023-07-06 119
Улаангом сумын ОНХС-ийн төсөл хөтөлбөр малын тоо толгойн албан татвараас 2 метр урттай, 1,2 метр өндөртэй 40ш угсардаг хэсэгтэй, зөөврийн малын тарилгын хашааг “Нарийн салаа домч” ХХК хийж гүйцэтгэн хүлээлгэн өглөө.

БАГИЙН ЗАСАГ ДАРГА, НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-07-03 374
Улаангом сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Увс аймгийн Прокурорын газар, Увс аймгийн цагдаагийн газар, Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газруудтай хамтран Улаангом сумын БИНХ-ын дарга, Багийн засаг дарга, Нийгмийн ажилтнуудыг чадвахжуулах сургалт зохион байгууллаа

"Улаангом" дэвжээний наадмын сорилго барилдаан боллоо.

2023-07-03 109
✅️Зуны дунд сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр Аймгийн арслан Б.Бадарч тэргүүнтэй "Улаангом" дэвжээний наадмын сорилго барилдаан боллоо. ✅️Барилдаанд аймаг, сумын цолтой 32 бөх барилдаж Түргэн сумын харьяат Аймгийн арслан Ганжуурын Цоггэрэл түрүүлж, Тэс сумын харьяат, аймгийн нэмэх начин Цэнд-Аюушийн Саранзолбоо үзүүрлэв. Их шөвөгт Ховд сумын харьяат Аймгийн начин Д.Билэгт, Наранбулаг сумын харьяат сумын заан А.Баянмөнх нар шалгарлаа. ✅️Ардын хувьсгалын 102 жилийн ойгоор бяр чадал, ид хаваа гайхуулан, уран мэхийг уралдуулан барилдаж, цол нэмж, наадмын түрүү хүртэхийн eрөөл өргөе.

УЛААНГОМ СУМЫН ЛОГО БҮТЭЭХ УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

2023-07-03 138
УЛААНГОМ СУМЫН ЛОГО БҮТЭЭХ УРАЛДААНД УРЬЖ БАЙНА. Ерөнхий шаардлага: • Улаангом сумын түүх, соёл, онцлог, уламжлал шинэчлэл, өсөн дэвжих утга санааг бэлгэдсэн энгийн ойлгомжтой өгүүлэмж бүхий 4-өөс дээшгүй элемент агуулсан, 3-аас ихгүй өнгө хосолсон утга агуулга, уран сайхны хувьд төгс бүтээл байна. Уралдаанд зураач, дизайнер, загвар бүтээгч, урчууд, чөлөөт уран бүтээлчид, бүх насны иргэд, ААНБ-д оролцох боломжтой. Бүтээлд тавигдах шаардлага: • Бүтээлийг зөвхөн info@ulaangom.uv.gov.mn цахим хаягаар хүлээж авах тул цахим шууданд багтах задгай файл эсвэл Dropbox, Google Drive, OneDrive гэх мэт нийтэд зориулсан үүлэн технологийн холбоосоор хүлээн авна. • График дизайны мэргэжлийн програм дээр, өндөр нягтралтай, (300 pixels/inch-с дээш) жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдахаар хийгдэх, • Уралдааны бүтээлээ Аdobe photoshop программын JPEG өргөтгөлөөр буулгаж, утга санааны тайлбарын хамт info@ulaangom.uv.gov.mn цахим хаягаар ирүүлэх, • Логоны дизайн нь хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр болон видео, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байх, • Оролцогч зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусдын бүтээл /лого/-ээс хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бол хүлээн авахгүй. • Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан байх, • Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна. Бүтээл хүлээн авах хугацаа: Бүтээлийг 2023 оны 07-р сарын 03-аас 2023 оны 07-р сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл цахимаар хүлээн авна. Шагнал: Шилдэг нэг бүтээлийг шалгаруулах бөгөөд шагналын сан 1,000,000 төгрөг

УЛААНГОМ СУМЫН НААДАМ - БӨХ

2023-07-02 127
Ардын хувьсгалын 102 жил, Улаангом суманд суурин амьдрал үүссэний 337 жилийн ойн баярын Хүчит 128 бөхийн барилдаанд Аймгийн арслан Г.Цоггэрэл түрүүлэн, Аймгийн заан О.Баярцогт үзүүрлэлээ. Мөн сумын цол олгох 64 бөхийн барилдаанд Наранбулаг сумын харьяат "Улаангом" дэвжээний бөх А.Баянмөнх түрүүлэн, Бөхмөрөн сумын заан Я.Алтанхуяг үзүүрлэлээ Өсвөрийн бөхийн барилдаанд "Улаангом" дэвжээний залуу бөх Д.Мөнх-отгон түрүүлж, Давст сумын залуу бөх Бүрэнбаяр үзүүрлэн үзэгч түмнээ баясгалаа

УЛААНГОМ СУМЫН НААДАМ - СУРЫН ХАРВАА

2023-07-02 156
Ардын хувьсгалын 102 жил, Улаангом суманд суурин амьдрал үүссэний 337 жилийн ойн баярын Сурын харваанд Баруунтуруун, Наранбулаг, Өлгий, Хяргас зэрэг сумдын мэргэн харваачдаас гадна Баян-Өлгий, Завхан аймгийн харваачид ирж оролцон цэц мэргэнээ сорилоо Сурын харвааны мэдээллийг хүргэж байна. 🏅🏅🏅Эрэгтэй сур харваа 1-р байр Сүхбаатарын Бадам Увс аймгийн Улаангом сумын харьяат "Увс нуур" клубийн харваач спортын мастер 2-р байр Дашнямын Эрдэнэбат Увс аймаг Баруунтуруун сумын харьяат "Увс аймгийн үндэсний сурын холбооны" харваач, Аймгийн мэргэн 3-р байр Мөнх-Эрдэнэ Пүрэвдорж Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат "Монгол харваа андууд" клуб Нийслэлийн 123-р сургуулийн харваач Аймгийн гарамгай мэргэн, спортын мастер 4-р байр Галбадрах Пүрэвбаатар Завхан аймгийн Цэцэн уул сумын харьяат "Монгол харваа андууд" клуб Аймгийн гоц мэргэн спортын дэд мастер 5-р байр Эрдэнэбат Нямбаяр Увс аймаг Баруунтуруун сумын харьяат Увс аймгийн үндэсний сурын холбооны харваач Сумын мэргэн 🏅🏅🏅Эмэгтэй сурын төрөлд 1-р байр Баярсайхан Батцэцэг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын уугуул Цэцэн уул сумын харьяат "Монгол харваа андууд" клубийн харваач Аймгийн мэргэн, Сумын мэргэн 2-р байр Магнай Дарьсүрэн Увс аймгийн Өлгий сумын харьяат "Мэргэн хүү" холбооны харваач 3-р байр Цэвээнжав Ууганбаяр Увс аймаг Өлгий сумын харьяат "Мэргэн хүү" холбооны харваач Сумын мэргэн 4-р байр Цэрэн Цэндхүү Увс аймаг Хяргас сумын харьяат Сумын мэргэн 5-р байр Айлгай Амаржаргал Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат "Хоёр маргац" сурын холбооны харваач Сумын мэргэн 🏅🏅🏅Хүүхдийн сур харваа /Эмэгтэй/ 1-р байр Б.Энхзаяа "Увс аймгийн үндэсний сурын холбооны" харваач 2-р байр Үүрийнтуяа "Увс аймгийн үндэсний сурын холбооны" харваач 3-р байр Б.Энхсаруул "Увс аймгийн үндэсний сурын холбооны" харваач 4-р байр Цолмонтуяа "Увс аймгийн үндэсний сурын холбооны" харваач 5-р байр Буянхишиг "Увс аймгийн үндэсний сурын холбооны" харваач 🏅🏅🏅Хүүхдийн сур харваа /Эрэгтэй/ 1-р байр Идэрбат "Увс аймгийн үндэсний сурын холбооны" харваач 2-р байр Ууганбаяр "Увс аймгийн үндэсний сурын холбооны" харваач 3-р байр Алтанбагана "Увс аймгийн үндэсний сурын холбооны" харваач 4-р байр Энхбат "Увс аймгийн үндэсний сурын холбооны" харваач 5-р байр Сугар-Од "Увс аймгийн үндэсний сурын холбооны" харваач

УЛААНГОМ СУМЫН НААДАМ- ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН

2023-07-01 142
Ардын хувьсгалын 102 жил, Улаангом суманд суурин амьдрал үүссэний 337 жилийн ой Улаангом сум үүсэн байгуулагдсаны 92 жилийн ойн хурдан морины уралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Улаангом суманд суурин амьдрал үүссэний 337 жил

2023-07-01 141
Ардын хувьсгалын 102 жил Улаангом суманд суурин амьдрал үүссэний 337 жил, Улаангом сум байгуулагдсаны 92 жилийн ойн баяр наадам болж байна. Энэ үеэр Улаангом сумынхаа хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим иргэдийг Улаангом сумын “Хүндэт иргэн" цол, тэмдгээр шагнаж урамшууллаа. 🇲🇳🇲🇳🇲🇳

Улаангом сумын баяр нээлт

2023-07-01 139
Улаангом сумын баяр наадмын эхний өдрийн хөтөлбөр ёсоор баяр наадмын нээлт болж, үндэсний сурын харваа, шагайн харваа, хурдан морины уралдаан сумын цол олгох 64 бөхийн барилдаан үргэлжилж байна. 07-р сарын 02-ны өдрийн баярын хөтөлбөр 08:00 Улс, аймаг, сумын цолтой 64 бөхийн барилдаан /Цэнгэлдэх хүрээлэн /10:00 Шагайн харваа үргэлжлэл /2,4,5,11-р багийн төв/ 15:00 Бөх, сур харваа, шагайн харвааны шагнал гардуулах ёслол /Цэнгэлдэх хүрээлэн/ Улаангом сумын иргэд та бүхнийг баяр наадамдаа хүрэлцэн ирэхийг урьж байна.

Улаангом сумын 12-р Багийн Иргэдийн Нийтийн Хурал хуралдлаа

2023-06-30 324
Улаангом сумын 12-р багийн Иргэдийн Нийтийн Хурал хуралдаж ОНХС-аас эрэмбэлэгдсэн ажлуудын дарааллыг хэлэлцэж баталлаа. Мөн Засаг даргын сонгууль зохион байгуулагдаж С.Мөнхзул Улаангом сумын 12-р багийн Засаг даргаар сонгогдлоо

Улаангом сумын ОНХС

2023-06-29 117
Улаангом сумын ОНХС-ийн 19 сая төгрөгийн хөрөнгөөр 7-р цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажлыг Гурван тэрмис ХХК хийж гүйцэтгэн хүлээлгэн өглөө.

Улаангом сумын 1, 3, 6, 7 , 10, 11-р БИНХ-ын дарга нар

2023-06-26 228
Хараагүйчүүдийн хонхот бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа дэмжиж цэвэр ус хүлээлгэн өгч амжилт хүслээ. Нийт баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.

Хараагүйчүүдийн хонхот бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн

2023-06-26 117
Улаангом сумын 1, 3, 6, 7 , 10, 11-р БИНХ-ын дарга нар Хараагүйчүүдийн хонхот бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа дэмжиж цэвэр ус хүлээлгэн өгч амжилт хүслээ. Нийт баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.

Улаангом сумын 12- р Багийн Иргэдийн Нийтийн Хурал 2023 оны 6-р сарын 30 нд болно

2023-06-23 502
Улаангом сумын 12- р багийн иргэд та бүхнийг 2023 оны 6 сарын 30-ны өдрийн 17-н цагт багийн төвийн хурлын зааланд болох ИНХ-даа хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэхүү хурлаар шинэ багийн дарга сонгох тул иргэн бүр өрх бүр нэг нэгэндээ хэл хүргэж идэвхтэй оролцохыг уриалж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7079
5528 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%