Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Мэдээлэл


нийт 343

"Эрсдэлгүй ирээдүй" нөлөөллийн сургалт

2024-04-24 433
Улаангом сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Сургуулийн Нийгмийн ажилчидтай хамтран "Эрсдэлгүй ирээдүй" нөлөөллийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулж байна. Уг нөлөөллийн сургалт, үйл ажиллагаа нь аливаа төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс хүүхдийг урьдчилан сэргийлэх, бие даан өөрийгөө болон үе тэнгийнхнээ хамгаалах чадвар , мэдлэг олгох зорилготой юм. Арга хэмжээ нь: 2024 оны 04 дүгээр сарын 16-аас 05 дугаар сарын 09-ний хооронд Улаангом сумын ЕБ-ын 1, 2, 3, 4, 5, 6 дугаар сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид, УПК-ийн 1, 2-р ангийн оюутнууд хамрагдана.

Гэр бүлийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулалаа

2024-04-23 528
Улаангом сумын ГХУСАЗСЗөвлөл, Увс аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хамтран Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх , залуу гэр бүлийн өмнө тулгамдаж буй асуудлыг сонсох, ярилцах шийдвэр гарагчдад хүргэх, гэр бүлийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх сургалтыг 2024 оны 04 дүгээр сарын 22-оос 23-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургагч багшаар ОУУБИС гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч PhD Б.Оюун-Эрдэнэ оролцлоо.

Улаангом сумын Шинэ Зуун 4-р Багийн Иргэдийн Нийтийн Хурал

2024-04-12 616
Улаангом сумын Шинэ Зуун 4-р Багийн Иргэдийн Нийтийн Хурал 2024 оны 04-р сарын 19-ний 15:00 цагт "Шинэ багийн төвд" болно. Тус хурлаар: 1. Багийн засаг дарга цаг үеийн мэдээ мэдээлэл өгнө. 2. Төрийн байгууллагуудын мэдээ мэдээлэл 3. ОНХС-аас 2025 онд хийгдэх ажлын санал эрэмбэлэх 4. Иргэдийн санал хүсэлтийг авна зэрэг асуудал хэлэлцэнэ. Иргэд хөдөлмөрчид та бүхнийг Багийн Иргэдийн Нийтийн Хуралдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Улаангом сумын ИТХ-ын ажлын алба

УЛААНГОМ СУМЫН ЕБС-ИУДЫН 12-Р АНГИЙН СУРАГЧДАД АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2024-04-12 522
Улаангом сумын ГХУСАЗСЗ, Увс аймгийн улаан загалмайн хороо хамтран Улаангом сумын 12-р ангийн сурагчдад анхны тусламж үзүүлэх сургалт зохион байгуулж байна. 2024 оны 4-р сарын 12-ны өдөр Улаангом сумын 3 болон 5-р сургуулийн сурагчдад анхны тусламжийн сургалтыг зохион байгууллаа.

УЛААНГОМ СУМЫН ЕБС-ИУДЫН 12-Р АНГИЙН СУРАГЧДАД АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2024-04-10 534
Улаангом сумын ГХУСАЗСЗ, Увс аймгийн улаан загалмайн хороо хамтран Улаангом сумын 12-р ангийн сурагчдад анхны тусламж үзүүлэх сургалт зохион байгуулж байна. 2024 оны 4-р сарын 10-ны өдөр Улаангом сумын 2-р сургуулийн 12-р ангийн сурагчдад анхны тусламжийн сургалтыг зохион байгууллаа

ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО ХОНОГ-2024

2024-04-09 436
"Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулъя" уриан дор энэхүү аянг 2024 оны 03-р сарын 20-ны өдрөөс 2024 оны 04-р сарын 10-ны өдрийн хугацаанд орон даяар зохион байгуулахаар болсон байна. Уг аяны хүрээнд өнөөдөр Монгол банкны Увс аймаг дахь салбараас Улаангом сумын ЗДТГ-ын ажилтан албан хаагчдад "Санхүүгийн луйвар залилан" сэдэвт сургалт мэдээллийг хийлээ. "ХУВИЙН САНХҮҮДЭЭ ХАРИУЦЛАГАТАЙ, МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАНДАХ, САНХҮҮГИЙН САЛБАРТ ГАРЧ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛИЙГ УХАМСАРЛАЖ, ХӨДӨЛМӨРЛӨЖ ОЛСОН МӨНГӨӨ ХАМГААЛАХЫН ЧУХЛЫГ ОНЦОЛЖ БАЙНА. ИЙМ ЭРСДЭЛД ФИШИНГ, МӨНГӨ УГААХ, ОНЛАЙН ДЭЛГҮҮРИЙН ЛУЙВАР ЗЭРЭГ САНХҮҮГИЙН ЛУЙВАР, ЗАЛИЛАН МЭХЛЭХ, ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХУЛГАЙЛАХ, МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ ЗЭРЭГ БАГТАХ ЮМ".

Улаангом сумын 11-р багийн 2024 ОНЫ 1-р Улирлын Б.И.Н.Хурал

2024-04-09 490
Улаангом сумын ᠌"Хөгжил" 11-р Багийн Иргэдийн Нийтийн Хурал 2024 оны 04-р сарын 12-ний 17:00 цагт 11 дүгээр багийн төв дээр болно. Тус хурлаар᠄ Улаангом сумын ИХТ.Н.Ганцогт, И.Батчулуун, Багийн засаг дарга тайлан тавина мөн 3 дугаар Цэцэрлэг, Батүржихүй ӨЭМТ, Увс аймгийн Цагдаагийн газар зэрэг байгууллагууд мэдээлэл өгнө. Иргэд хөдөлмөрчид та бүхнийг Багийн Иргэдийн Нийтийн Хуралдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Утас:99454890

Улаангом сумын Чандмань 1-р Багийн Иргэдийн Нийтийн Хурал

2024-04-09 645
Улаангом сумын Чандмань 1-р Багийн Иргэдийн Нийтийн Хурал 2024 оны 04-р сарын 13-ний 12:00 цагт "Улаангом сумын Соёлын төвийн заал"-д болно. Тус хурлаар: 1. Аймаг, сумын төлөөлөгчид иргэдтэй уулзаж, 2023 оны ажлын тайлан тавих 2. БИНХ-ын дарга 2023 оны ажлын тайлан 3. Багийн засаг дарга 2023 оны ажлын тайлан 4. Багийн ахмадын зөвлөлийг шинэчлэн байгуулах 5. Төрийн байгууллагуудын мэдээ мэдээлэл 6. ОНХС-аас 2025 онд хийгдэх ажлын санал эрэмбэлэх зэрэг асуудал хэлэлцэнэ. Иргэд хөдөлмөрчид та бүхнийг Багийн Иргэдийн Нийтийн Хуралдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

ХОРГОЛЖИН ТЭЖЭЭЛИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ОЛГОЛОО

2024-03-31 239
ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ ОУБ-ААС УЛААНГОМ СУМЫН 1,2,8-Р БАГИЙН ЗОРИЛТОД БҮЛГИЙН 70 МАЛЧИН АЙЛ ӨРХӨД НИЙТДЭЭ 560 ШИРХЭГ ХОРГОЛЖИН ТЭЖЭЭЛИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ОЛГОЛОО АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагын дэмжлэгтэйгээр Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага нь Зудын яаралтай хариу арга хэмжээ буюу MONDER II (Mongolia Dzud Emergency Response II) төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд нийт 560 уут хорголжин тэжээлийг өнөөдөр Улаангом сумын 1,2,8-р багийн зорилтот бүлгийн 70 малчин айл өрх бүрт 8 уут /320кг/ хорголжин тэжээлийг олголоо.

УЛААНГОМ СУМЫН 2-Р БАГТ БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЛАА

2024-03-27 222
Улаангом сумын ЗДТГ-ын Байгаль орчны тасаг, нутгийн иргэд, идэвхтэн байгаль хамгаалагч нарын хамт 2024 оны 03-р сарын 22-ны өдөр Улаангом сумын 2-р багийн нутаг дэвсгэр Даваан-Улиасны чиглэлд амьдарч байгаа нэн ховор ан амьтан болох буга, маралын бэлчээрлэх байршил орчинд 15 ширхэг боодол өвс, 1200 кг давс хужир шүү тавьж биотехникийн арга хэмжээ авч, тандалт хийж ажиллалаа.

УЛААНГОМ СУМЫН 8-Р БАГТ БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

2024-03-27 202
2024 оны 03-р сарын 26-ны өдөр Улаангом сумын 8-р багийн Дунд тэрмисийн чиглэлийн зэрлэг янгир ямаа амьдарч байгаа бэлчээрлэх орчинд 25 ширхэг боодол өвс, 1200 кг давс хужир шүү зөөвөрлөн тавьж, биотехникийн арга хэмжээ тандалт судалгаа хийж ажиллалаа. Зэрлэг ямааны амьдрах орчинд цас их орж мөстсөнөөр идэш тэжээлийн хомсдол үүсэж үхэж хорогдох байдал гарч байна.

Шар усны үерээс урьдчилан сэргийллээ.

2024-03-25 210
Улаангом сумын шуурхай штабт 2024 оны 03-р сарын 24-ний 11 цаг 28 минутад Улаангом сумын 1-р багийн Засаг дарга Д.Ганзориг Чандманы 2 дугаар буудлаар шар ус орж айл өрх усанд автаж байна гэж дуудлага өгсний дагуу Сумын Орлогч дарга И.Оюунбилэгээр ахлуулсан ажлын хэсэг 2-р буудлын эхний гүүрээр орж ирсэн усыг хааж усны урсгалыг 3-р буудлын Урчуудын хэвээр доош чиглүүлж 20 гаруй айлыг шар усны үерээс урьдчилан сэргийллээ. Мөн Улаангом сумын 7-р багийн иргэдээс ирсэн дуудлагын дагуу тухайн ажлын хэсэг 23-р гудамжны 2 хэсэг дээр хамгаалалтын далан босгох шороо асгаж ажиллалаа.

Улаангом сумын шуурхай штабт

2024-03-25 278
Улаангом сумын шуурхай штабт 2024 оны 03-р сарын 24-ний 11 цаг 28 минутад Улаангом сумын 1-р багийн Засаг дарга Д.Ганзориг Чандманы 2 дугаар буудлаар шар ус орж айл өрх усанд автаж байна гэж дуудлага өгсний дагуу Сумын Орлогч дарга И.Оюунбилэгээр ахлуулсан ажлын хэсэг 2-р буудлын эхний гүүрээр орж ирсэн усыг хааж усны урсгалыг 3-р буудлын Урчуудын хэвээр доош чиглүүлж 20 гаруй айлыг шар усны үерээс урьдчилан сэргийллээ. Мөн Улаангом сумын 7-р багийн иргэдээс ирсэн дуудлагын дагуу тухайн ажлын хэсэг 23-р гудамжны 2 хэсэг дээр хамгаалалтын далан босгох шороо асгаж ажиллалаа.

МАЛЧДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ 800 ПРЕСС ӨВС, 1087 УУТ ХИВЭГ ОЛГОЖ БАЙНА

2024-03-22 221
МАЛЧДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ 800 ПРЕСС ӨВС, 1087 УУТ ХИВЭГ ОЛГОЖ БАЙНА Улаангом сумын онцгой комиссын шийдвэрээр сумын нөөцөөс 800 пресс өвс, 1087 уут хивгийг тус тус Улаангом сумын 12 багийн малчин өрхүүдэд үнэ төлбөргүй олгож байна. Малчдад тухайн багийн Засаг дарга, Нийгмийн ажилтан нь хариуцаж хуваарилна.

"Итгэлтэй утас" "Тусч утас"

2024-03-21 196
Улаангом сумын Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөлөөс Монголын цахилгаан холбоо ХК, Мобикомтой хамтран Ерөнхий Боловсролын 6 сургуульд "Итгэлтэй утас" "Тусч утас"-ыг ажиллуулж байгаа бөгөөд сургуулиудад суурилуулсан утасны хэвийн ажиллагаатай байгаа эсэхэд хяналт тавьж ажиллалаа.

МАЛЧДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ 800 ПРЕСС ӨВС, 1087 УУТ ХИВЭГ ОЛГОЖ БАЙНА

2024-03-21 191
МАЛЧДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ 800 ПРЕСС ӨВС, 1087 УУТ ХИВЭГ ОЛГОЖ БАЙНА Улаангом сумын онцгой комиссын шийдвэрээр сумын нөөцөөс 800 пресс өвс, 1087 уут хивгийг тус тус Улаангом сумын 12 багийн малчин өрхүүдэд үнэ төлбөргүй олгож байна. Малчдад тухайн багийн Засаг дарга, Нийгмийн ажилтан нь хариуцаж хуваарилна.

"Хүүхдийн хөгжил, хамгаалалд АУБ-ийн оролцоо"

2024-03-21 233
Улаангом сумын ИТХ, сумын ГХУСАЗСЗ, Увс аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар, Увс аймгийн сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг хамтран "Хүүхдийн хөгжил, хамгаалалд АУБ-ийн оролцоо" сэдэвт сургалт хэлэлцүүлгийг ЕБ-ын сургуулиудын анги удирдсан багш нарын дунд амжилттай зохион байгууллаа. Тус арга арга хэмжээгээр: Асуултын арга, Хүүхдээ хэрхэн хамгаалах вэ?, Хүмүүжлийн эерэг арга, Гурвалсан уулзалт зохион байгуулах, Оролцоонд тулгуурласан арга зүй, Хүний багш байх нь, Хүүхдийн цахим орчны зохистой хэрэглээ зэрэг сэдвүүдийн хүрээнд сургалт хэлэлцүүлэг өрнүүлээ.

Өнөөдөр Улаангом сумын ГХУСАЗСЗөвлөл цаг үеийн асуудлаар хуралдлаа

2024-03-21 260
Өнөөдөр Улаангом сумын ГХУСАЗСЗөвлөл цаг үеийн асуудлаар хуралдлаа

Улаангом сумын ГХУСАЗСЗ-өөс

2024-03-20 348
Улаангом сумын ГХУСАЗСЗ-өөс гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийтийн эзэмшлийн онгорхой подвал, дээврийн хонгилуудад хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа.

Сумын ИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан

2024-03-18 257
Өнөөдөр Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит бус XIV хуралдаан сумын "Хурлын танхим"-д хуралдаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11168
8650 / 77%
1135 / 10%
391 / 4%
992 / 9%