Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Мэдээлэл


нийт 342

Улаангом сумын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх сангийн хөрөнгөөр

2023-07-06 191
Улаангом сумын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх сангийн хөрөнгөөр Таван тэсийн Уянга ХХК нь Улаан уулын ард, Гашууны голын гүүрний дээд, доод талд (Улаангом сумын 2,5,12-р багуудад) 3 цэгт Эко 00 барьж гүйцэтгэж хүлээлгэн өглөө.

Улаангом сумын ОНХС-ийн төсөл хөтөлбөр

2023-07-06 212
Улаангом сумын ОНХС-ийн төсөл хөтөлбөр малын тоо толгойн албан татвараас 2 метр урттай, 1,2 метр өндөртэй 40ш угсардаг хэсэгтэй, зөөврийн малын тарилгын хашааг “Нарийн салаа домч” ХХК хийж гүйцэтгэн хүлээлгэн өглөө.

БАГИЙН ЗАСАГ ДАРГА, НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-07-03 471
Улаангом сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Увс аймгийн Прокурорын газар, Увс аймгийн цагдаагийн газар, Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газруудтай хамтран Улаангом сумын БИНХ-ын дарга, Багийн засаг дарга, Нийгмийн ажилтнуудыг чадвахжуулах сургалт зохион байгууллаа

"Улаангом" дэвжээний наадмын сорилго барилдаан боллоо.

2023-07-03 183
✅️Зуны дунд сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр Аймгийн арслан Б.Бадарч тэргүүнтэй "Улаангом" дэвжээний наадмын сорилго барилдаан боллоо. ✅️Барилдаанд аймаг, сумын цолтой 32 бөх барилдаж Түргэн сумын харьяат Аймгийн арслан Ганжуурын Цоггэрэл түрүүлж, Тэс сумын харьяат, аймгийн нэмэх начин Цэнд-Аюушийн Саранзолбоо үзүүрлэв. Их шөвөгт Ховд сумын харьяат Аймгийн начин Д.Билэгт, Наранбулаг сумын харьяат сумын заан А.Баянмөнх нар шалгарлаа. ✅️Ардын хувьсгалын 102 жилийн ойгоор бяр чадал, ид хаваа гайхуулан, уран мэхийг уралдуулан барилдаж, цол нэмж, наадмын түрүү хүртэхийн eрөөл өргөе.

УЛААНГОМ СУМЫН ЛОГО БҮТЭЭХ УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

2023-07-03 228
УЛААНГОМ СУМЫН ЛОГО БҮТЭЭХ УРАЛДААНД УРЬЖ БАЙНА. Ерөнхий шаардлага: • Улаангом сумын түүх, соёл, онцлог, уламжлал шинэчлэл, өсөн дэвжих утга санааг бэлгэдсэн энгийн ойлгомжтой өгүүлэмж бүхий 4-өөс дээшгүй элемент агуулсан, 3-аас ихгүй өнгө хосолсон утга агуулга, уран сайхны хувьд төгс бүтээл байна. Уралдаанд зураач, дизайнер, загвар бүтээгч, урчууд, чөлөөт уран бүтээлчид, бүх насны иргэд, ААНБ-д оролцох боломжтой. Бүтээлд тавигдах шаардлага: • Бүтээлийг зөвхөн info@ulaangom.uv.gov.mn цахим хаягаар хүлээж авах тул цахим шууданд багтах задгай файл эсвэл Dropbox, Google Drive, OneDrive гэх мэт нийтэд зориулсан үүлэн технологийн холбоосоор хүлээн авна. • График дизайны мэргэжлийн програм дээр, өндөр нягтралтай, (300 pixels/inch-с дээш) жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдахаар хийгдэх, • Уралдааны бүтээлээ Аdobe photoshop программын JPEG өргөтгөлөөр буулгаж, утга санааны тайлбарын хамт info@ulaangom.uv.gov.mn цахим хаягаар ирүүлэх, • Логоны дизайн нь хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр болон видео, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байх, • Оролцогч зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусдын бүтээл /лого/-ээс хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бол хүлээн авахгүй. • Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан байх, • Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна. Бүтээл хүлээн авах хугацаа: Бүтээлийг 2023 оны 07-р сарын 03-аас 2023 оны 07-р сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл цахимаар хүлээн авна. Шагнал: Шилдэг нэг бүтээлийг шалгаруулах бөгөөд шагналын сан 1,000,000 төгрөг

УЛААНГОМ СУМЫН НААДАМ - БӨХ

2023-07-02 211
Ардын хувьсгалын 102 жил, Улаангом суманд суурин амьдрал үүссэний 337 жилийн ойн баярын Хүчит 128 бөхийн барилдаанд Аймгийн арслан Г.Цоггэрэл түрүүлэн, Аймгийн заан О.Баярцогт үзүүрлэлээ. Мөн сумын цол олгох 64 бөхийн барилдаанд Наранбулаг сумын харьяат "Улаангом" дэвжээний бөх А.Баянмөнх түрүүлэн, Бөхмөрөн сумын заан Я.Алтанхуяг үзүүрлэлээ Өсвөрийн бөхийн барилдаанд "Улаангом" дэвжээний залуу бөх Д.Мөнх-отгон түрүүлж, Давст сумын залуу бөх Бүрэнбаяр үзүүрлэн үзэгч түмнээ баясгалаа

УЛААНГОМ СУМЫН НААДАМ - СУРЫН ХАРВАА

2023-07-02 396
Ардын хувьсгалын 102 жил, Улаангом суманд суурин амьдрал үүссэний 337 жилийн ойн баярын Сурын харваанд Баруунтуруун, Наранбулаг, Өлгий, Хяргас зэрэг сумдын мэргэн харваачдаас гадна Баян-Өлгий, Завхан аймгийн харваачид ирж оролцон цэц мэргэнээ сорилоо Сурын харвааны мэдээллийг хүргэж байна. 🏅🏅🏅Эрэгтэй сур харваа 1-р байр Сүхбаатарын Бадам Увс аймгийн Улаангом сумын харьяат "Увс нуур" клубийн харваач спортын мастер 2-р байр Дашнямын Эрдэнэбат Увс аймаг Баруунтуруун сумын харьяат "Увс аймгийн үндэсний сурын холбооны" харваач, Аймгийн мэргэн 3-р байр Мөнх-Эрдэнэ Пүрэвдорж Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат "Монгол харваа андууд" клуб Нийслэлийн 123-р сургуулийн харваач Аймгийн гарамгай мэргэн, спортын мастер 4-р байр Галбадрах Пүрэвбаатар Завхан аймгийн Цэцэн уул сумын харьяат "Монгол харваа андууд" клуб Аймгийн гоц мэргэн спортын дэд мастер 5-р байр Эрдэнэбат Нямбаяр Увс аймаг Баруунтуруун сумын харьяат Увс аймгийн үндэсний сурын холбооны харваач Сумын мэргэн 🏅🏅🏅Эмэгтэй сурын төрөлд 1-р байр Баярсайхан Батцэцэг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын уугуул Цэцэн уул сумын харьяат "Монгол харваа андууд" клубийн харваач Аймгийн мэргэн, Сумын мэргэн 2-р байр Магнай Дарьсүрэн Увс аймгийн Өлгий сумын харьяат "Мэргэн хүү" холбооны харваач 3-р байр Цэвээнжав Ууганбаяр Увс аймаг Өлгий сумын харьяат "Мэргэн хүү" холбооны харваач Сумын мэргэн 4-р байр Цэрэн Цэндхүү Увс аймаг Хяргас сумын харьяат Сумын мэргэн 5-р байр Айлгай Амаржаргал Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат "Хоёр маргац" сурын холбооны харваач Сумын мэргэн 🏅🏅🏅Хүүхдийн сур харваа /Эмэгтэй/ 1-р байр Б.Энхзаяа "Увс аймгийн үндэсний сурын холбооны" харваач 2-р байр Үүрийнтуяа "Увс аймгийн үндэсний сурын холбооны" харваач 3-р байр Б.Энхсаруул "Увс аймгийн үндэсний сурын холбооны" харваач 4-р байр Цолмонтуяа "Увс аймгийн үндэсний сурын холбооны" харваач 5-р байр Буянхишиг "Увс аймгийн үндэсний сурын холбооны" харваач 🏅🏅🏅Хүүхдийн сур харваа /Эрэгтэй/ 1-р байр Идэрбат "Увс аймгийн үндэсний сурын холбооны" харваач 2-р байр Ууганбаяр "Увс аймгийн үндэсний сурын холбооны" харваач 3-р байр Алтанбагана "Увс аймгийн үндэсний сурын холбооны" харваач 4-р байр Энхбат "Увс аймгийн үндэсний сурын холбооны" харваач 5-р байр Сугар-Од "Увс аймгийн үндэсний сурын холбооны" харваач

УЛААНГОМ СУМЫН НААДАМ- ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН

2023-07-01 230
Ардын хувьсгалын 102 жил, Улаангом суманд суурин амьдрал үүссэний 337 жилийн ой Улаангом сум үүсэн байгуулагдсаны 92 жилийн ойн хурдан морины уралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Улаангом суманд суурин амьдрал үүссэний 337 жил

2023-07-01 232
Ардын хувьсгалын 102 жил Улаангом суманд суурин амьдрал үүссэний 337 жил, Улаангом сум байгуулагдсаны 92 жилийн ойн баяр наадам болж байна. Энэ үеэр Улаангом сумынхаа хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим иргэдийг Улаангом сумын “Хүндэт иргэн" цол, тэмдгээр шагнаж урамшууллаа. 🇲🇳🇲🇳🇲🇳

Улаангом сумын баяр нээлт

2023-07-01 290
Улаангом сумын баяр наадмын эхний өдрийн хөтөлбөр ёсоор баяр наадмын нээлт болж, үндэсний сурын харваа, шагайн харваа, хурдан морины уралдаан сумын цол олгох 64 бөхийн барилдаан үргэлжилж байна. 07-р сарын 02-ны өдрийн баярын хөтөлбөр 08:00 Улс, аймаг, сумын цолтой 64 бөхийн барилдаан /Цэнгэлдэх хүрээлэн /10:00 Шагайн харваа үргэлжлэл /2,4,5,11-р багийн төв/ 15:00 Бөх, сур харваа, шагайн харвааны шагнал гардуулах ёслол /Цэнгэлдэх хүрээлэн/ Улаангом сумын иргэд та бүхнийг баяр наадамдаа хүрэлцэн ирэхийг урьж байна.

Улаангом сумын 12-р Багийн Иргэдийн Нийтийн Хурал хуралдлаа

2023-06-30 398
Улаангом сумын 12-р багийн Иргэдийн Нийтийн Хурал хуралдаж ОНХС-аас эрэмбэлэгдсэн ажлуудын дарааллыг хэлэлцэж баталлаа. Мөн Засаг даргын сонгууль зохион байгуулагдаж С.Мөнхзул Улаангом сумын 12-р багийн Засаг даргаар сонгогдлоо

Улаангом сумын ОНХС

2023-06-29 200
Улаангом сумын ОНХС-ийн 19 сая төгрөгийн хөрөнгөөр 7-р цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажлыг Гурван тэрмис ХХК хийж гүйцэтгэн хүлээлгэн өглөө.

Улаангом сумын 1, 3, 6, 7 , 10, 11-р БИНХ-ын дарга нар

2023-06-26 297
Хараагүйчүүдийн хонхот бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа дэмжиж цэвэр ус хүлээлгэн өгч амжилт хүслээ. Нийт баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.

Хараагүйчүүдийн хонхот бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн

2023-06-26 185
Улаангом сумын 1, 3, 6, 7 , 10, 11-р БИНХ-ын дарга нар Хараагүйчүүдийн хонхот бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа дэмжиж цэвэр ус хүлээлгэн өгч амжилт хүслээ. Нийт баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.

Улаангом сумын 12- р Багийн Иргэдийн Нийтийн Хурал 2023 оны 6-р сарын 30 нд болно

2023-06-23 715
Улаангом сумын 12- р багийн иргэд та бүхнийг 2023 оны 6 сарын 30-ны өдрийн 17-н цагт багийн төвийн хурлын зааланд болох ИНХ-даа хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэхүү хурлаар шинэ багийн дарга сонгох тул иргэн бүр өрх бүр нэг нэгэндээ хэл хүргэж идэвхтэй оролцохыг уриалж байна.

Улаангом сумын 12- р баг

2023-06-23 433
Улаангом сумын 12- р багийн иргэд та бүхнийг 2023 оны 6 сарын 30-ны өдрийн 17-н цагт багийн төвийн хурлын зааланд болох ИНХ-даа хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэхүү хурлаар шинэ багийн дарга сонгох тул иргэн бүр өрх бүр нэг нэгэндээ хэл хүргэж идэвхитэй оролцохыг уриалж байна.

Улаангом сумын 10-р Багийн Иргэдийн Нийтийн Хурал хуралдлаа

2023-06-18 556
Улаангом сумын 10-р багийн Иргэдийн Нийтийн Хурал хуралдаж 2 асуудал хэлэлцэж баталлаа

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ЦОГЦОЛБОР ХОЁРДУГААР СУРГУУЛЬ

2023-06-14 216
Улаангом сумын ИТХ, ЗДТГ-аас гаргасан ХАШААНДАА МОД ТАРЬЯ аянд нэгдэж сургуулийн эргэн тойронд “Ногоон төгөл” байгуулах зорилгоор 1-р анги, 12-р анги төгсөгчид 11 гацуур модыг нэмж сургуулийн хашаандаа шинээр суулгалаа. ✅Мөн 10-11р ангийн сурагчид нийлэн гоёлын 180 суулгац, үхрийн нүдний суулгац 50ш худалдан авч тарьж суулгасан байна. ✅Салхинаас хамгаалах зорилгоор “Тээлийн нүцгэн ширэг” 50ш бургас, 50ш улиасыг сургуулийн эмч К.Алимаа тарьж суулгасан ба жимсний мод чацаргана 100ш, үхрийн нүд 100 ш мөн тарьж суулгаад байна. ✅Ш.Бат-Очир багш Буянт хороололд хашаандаа бургас 20ш, улиас 10ш, чацаргана 10ш, үхрийн нүд 400ш, алим чавга интоор монос 15 ш тарьж ургуулж байна. ✅Р.Одгэрэл багштай 11А анги Шинэс-150ш суулгац , Хуш-25ш үрсэлгээ, Алим-6, Монос-5ш, Үрэл-10ш, Долоогоно-11ш, Интоор-50ш, Чавганы мод-1ш тарьж суулгасан байна. ✅Б.Мөнгөнцэцэг багштай 7А анги Улиас 500ш, Бургас 2000ш үрсэлгээ тарьж ургуулж байна. Мөн гоёлын мод 100ш, 500ш чацаргана, үхрийн нүд 30ш ✅Сургуулийн хэмжээнд нийт багш, ажилчид эцэг эх сурагчдын хамтаар 3066ш гоёлын мод, 1288ш жимсний модыг тарьж ургуулсан байна.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 6-Р СУРГУУЛЬ

2023-06-09 262
"Хашаандаа мод тарья" аяны хүрээнд Ерөнхий боловсролын 6-р сургуулийн багш, ажилтнууд сургуулийн хашаандаа Монос- 30ш, Гүйлс- 30 ш, Голт бор- 30 ш, Агч- 30 ширхэг нийт 4 төрлийн гоёлын 120 ширхэг мод тарьсан. Тус сургуулийн 6-12-р ангийн сурагчид өөрсдийн хашаандаа Бургас- 185 ш, Улайс- 27 ш, Хайлаас- 115 ш нийт 327 мод тарьсан байна. Хашаандаа мод тарья аяныг дэмжин ажиллаж, амьдарч буй орчиндоо мод тарьсан ЕБ-ын 6-р сургуулийн сурагчид, багш ажилтнууд та бүхэнд талархал илэрхийлье. Улаангом-Ногоонгом

УЛААНГОМ СУМЫН ИТХ, ЗДТГ, ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН НЭРЭМЖИТ ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ БОЛОН ӨСВӨРИЙН БӨХИЙН БАРИЛДААН

2023-06-01 187
УЛААНГОМ СУМЫН ИТХ, ЗДТГ, ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН НЭРЭМЖИТ ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ БОЛОН ӨСВӨРИЙН БӨХИЙН БАРИЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ. Нийт оролцсон бөхчүүд, болон эцэг эхчүүддээ талархал илэрхийлье. Зохион байгуулагч: Улаангом сумын ИТХ, ЗДТГ, Аймгийн арслан Т.Хайдавын нэрэмжит “Улаангом дэвжээ” "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн мэнд дэвшүүлье!

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10288
8493 / 83%
1100 / 11%
336 / 3%
359 / 3%