Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Мэдээлэл


нийт 342

“Сагсан бөмбөг”- Дартc, Олс таталт, А.Х.А тэмцээнийг 2 дугаар баг

2022-12-07 185
Улаангом сумын 2 дугаар багаас сонгогдсон Сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Ганхуяг, Т.Эрхэмбаяр нарын нэрэмжит “Сагсан бөмбөг”- Дартc, Олс таталт, А.Х.А тэмцээнийг 2 дугаар багийн иргэдийн дунд 2022 оны 12 сарын 3-4 ний өдрүүдэд ахлах 4 сургуулийн зааланд зохион байгуулж явууллаа. Тэмцээн идэвхтэй оролцсон багийн иргэддээ баярлалаа. “Сагсан бөмбөгийн тэмцээнд нийт 10 багийн 70 гаруй тамирчид өрсөлдсөнөөс. 1-р байранд Б.Алтан-Эрдэнэ ахлагчтай баг тамирчид, 2-р байранд Д.Баян-очир ахлагчтай “Нөхөрлөл баг” тамирчид, 3-р байранд . П.Бадамсамбуу ахлагчтай “Хархираа оргил” багийн тамирчид тус тус эзэллээ. Мөн Дартсын тэмцээнд 60 гаруй хүн оролцож 1-р байранд С.Бат-орших ,2-р байранд Д.Баян-очир, 3-р байранд Ш.Нандинсанаа тус тус байр эзэллээ. “Олс таталтын” тэмцээнд 10 багийн 70 гаруй тамирчид оролцож 1-р байран Ц.Амарсанаа ахлагтай “Чигээчин баг” 2-р байранд Р.Өлзийтэгш Ахлагчтай” Элбэг өгөөж ӨЭМТөвийн баг” 3-р байранд ,П.Бадамсамбуу ахлагчтай “Хархираа оргил” баг тус тус байр эзэлсэн. Сагсан бөмбөг, Дартсын тэмцээнийг "Чандмань Уулын хишиг"ХХК ивээн тэтгэн явуулсан. Мөн Олс таталтын тэмцээнийг Н.Цогт-очир Ивээн тэтгэн явуулсан . Тэмцээнийг Ивээн тэтгэн явуулсан Н.Цогт-очир, “Чандмань Уулын хишиг” ХХК хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье

"ТНТ"ХХК-ны том оврын автобуснууд үйлчилгээнд явахаар боллоо.

2022-12-06 182
Түр зогсоод байсан Чандмань чиглэлийн нийтийн тээвэр маргааш буюу 2022 оны 12-р сарын 7 -ны өдрөөс хэвийн явж эхлэх бөгөөд Тээврийн хороо, Улиасны хэв чиглэлийн автобусны засварын хугацаанд "ТНТ"ХХК-ны том оврын автобуснууд үйлчилгээнд явахаар боллоо.

"Монгол тоглоом наадгай"

2022-12-01 220
Улаангом сумын Соёлын төвөөс Ерөнхий боловсролын 2-р сургуулийн бага бүлгийн Ж.Дэмбэрэлнямбуу багштай 4г ангийн хүүхдүүдийн дунд "Монгол тоглоом наадгай" гүү унагалах, шоо эвлүүлэх, шагайгаар мянгадах зэрэг 3 төрлийн тэмцээн явууллаа.

Улаангом сумын 9-р багийн хамтарсан баг

2022-11-30 399
Улаангом сумын 9-р багийн хамтарсан баг Еб-ын 6-р сургуультай хамтран тус сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд "Сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхал, дарамт шахалтаас урьдчилан сэргийлэх нь" уриатай Дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа. 1-р байранд Ц.Мягмар багштай 11а анги 2-р байранд Х.Төмөрчөдөр багштай 10а анги 3-р байранд Б.Уранчимэг багштай 12б анги тус тус шалгарлаа. Тэмцээнд идэвхтэй оролцсон багш, сурагчдадаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Улаангом сумын ОНХС

2022-11-29 198
Улаангом сумын ОНХС-ийн 15 сая төгрөгийн хөрөнгөөр Бат-Үржихүй ӨЭМТ-ийн урд талд авто машины зогсоол барих ажлыг Гурван тэрмис ХХК гүйцэтгэж 7-р сард хүлээлгэж өглөө. Тус машины зогсоол нь 6х15м талбайтай, бетонон хашлагатай зогсоолын тэмдэг-1ш, гэрэлтүүлэг-2ш, явган хүний замын хучилтыг өнгөт хавтангаар хийсэн.

Улаангом сумын ОНХС

2022-11-29 179
Улаангом сумын ОНХС-ийн 4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Насан туршийн боловсрол хүүхэд хөгжлийн төвийн уран баримлын танхимын тохижилтын ажлыг Ойрад өргөө ХХК гүйцэтгэж 8-р сард хүлээлгэн өглөө.

сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн

2022-11-28 248
Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл доор зохион байгуулагдах сумын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаангом сумын ИТХ-аас ивээн тэтгэж, түрүүлсэн шатарчдад ИТХ-ын дарга Н.Ганцогт өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулав. Үүнд: Эрэгтэй төрөлд 🏅Нэгдүгээр байр Увс Эрдэм ахлах сургуулийн сурагч Х.Гантогтох 🏅Хоёрдугаар байр Улаангом сумын 12-р багийн иргэн Ж.Мягмарсүрэн 🏅Гуравдугаар байр Улаангом сумын 7-р багийн иргэн Ж.Цэгмид 🏅Дөрөвдүгээр байр Улаангом сумын 3-р багийн иргэн М.Дэлгэрдалай 🏅Тавдугаар байр Улаангом сумын 3-р багийн иргэн С.Түмэн-Аюуш Эмэгтэй шатарчид 🏅Ж.Алтанцэцэг Нэгдүгээр байр Улаангом сумын 12-р багийн иргэн 🏅Хоёрдугаар байр Улаангом сумын 12-р багийн иргэн Г.Галцэцэг 🏅Гуравдугаар байр Улаангом сумын 4-р багийн иргэн У.Отгонбаяр нар тус тус байр эзэлсэн байна. Нийт тэмцээнд оролцсон тамирчдад спортын өндөр амжилт хүсэн ерөөе УЛААНГОМ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

Улаангом сумын 5-р цэцэрлэгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн танхим тохижуулах ОНХС-ийн 5 сая

2022-11-23 194
Улаангом сумын 5-р цэцэрлэгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн танхим тохижуулах ОНХС-ийн 5 сая төгрөгийн эрх шилжүүлсэн ажлыг 10-р сарын 06-нд ажлын хэсэг ажиллаж хүлээж авлаа.

Өнөөдөр Улаангом сумын удирдлагууд БНСУ-ын WITH олон улсын байгууллагын Увс аймаг дахь төслийн зохицуулагч И Ён Уг тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

2022-11-11 324
WITH олон улсын байгууллага нь Улаангом политехник коллежтой олон жил хамтран ажиллаж, Улаангом сумын ард иргэд, хүүхэд багачууд руу чиглэсэн эрүүл мэнд, боловсролын төслүүдийг хэрэгжүүлсээр ирсэнд Улаангом сумын ИТХ-ын дарга Н.Ганцогт талархал илэрхийллээ. Уулзалтын үеэр талууд 2023 онд хамтран хэрэгжүүлэх боломжтой ажлуудын талаар санал солилцлоо. Мөн тус төслийн зохицуулагч И Ён Уг удахгүй УПК дээр нээлтээ хийх Солонгосын Соёлын төвийн нээлтэнд Улаангом сумын удирдлагуудыг хүрэлцэн ирэхийг урилаа. Уг төв нээгдсэнээр УПК-ийн оюутнууд болон Улаангом сумын ард иргэд, хүүхэд залууст орон нутагтаа Солонгос хэл, соёлд суралцах боломж гарч ирэх юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛ

2022-11-10 187
Сумын ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар “Гашууны гол хуучин НИК-ээс доош зам засах 12-р баг” нэршилтэй ажлыг Импус электроник ХХК хийж гүйцэтгэв. Хийгдсэн ажлууд: ✅50 см-ийн диаметртэй ган хоолойг шуудуунд тавьж угсрав. ✅Авто грейдерээр замын гадаргууг тэгшлэхээс өмнө хатуу түнгэтэй хэсгийг трактораар хагалав. ✅Авто грейдерээр 1,2 км шороон замын гадаргууг нэг чиглэлд зураг төсөлд заасан тэмдэгтийн дагуу тэгшлэв.

ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ ААН-ҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ 2022 ОНЫ 11-Р САРЫН 09-НИЙ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-11-09 219
Уг сургалтад Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг зочид буудлуудын удирдлага, менежер, ажилтнууд оролцлоо. 🔰Сургалтын үеэр “Зочид буудалд тавигдах ерөнхий шаардлага”, “Үйлчилгээний ажилтнуудын ёс зүйн нийтлэг дүрэм”, “Зочид буудалд байрлахад мөрдөх нийтлэг журам”-ыг тус тус танилцуулж, зочид буудлын үйлчилгээтэй холбоотой гарын авлага, тараах материалуудыг олголоо. 🔰Сургалтад оролцогчид салбартаа тулгамдаж буй асуудлаар үзэл бодлоо хуваалцаж, цаашид Улаангом сумын ИТХ болон ЗДТГ-тай төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж хамтран ажиллахаар боллоо. Тухайлбал, ажилтнууд болон удирдлагуудад зориулсан багц сургалтууд, хууль, дүрэм журам сурталчлах сургалт, туршлага судлах аялал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, анхан шатны тусламж үзүүлэх сургалт зэрэг арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хамтран зохион байгуулахаар боллоо.

Прокурорын газрын хүсэлтийн дагуу иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хуулийн мэдээ, мэдээлэл хүргэх Лед дэлгэц байршууллаа.

2022-11-03 187
Улаангом сумын ГХУСАЗСЗ /Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл/- өөс Увс аймгийн Прокурорын газрын хүсэлтийн дагуу иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хуулийн мэдээ, мэдээлэл хүргэх Лед дэлгэц байршууллаа.

✅НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН АЖИЛ ✅

2022-10-14 189
Улаангом сумын 2-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайрга, шороон ордны лицензтэй “Энержи эмпайр” ХХК, Чандмань уулын хишиг ХХК, Нэтэнт ХХК-ууд 2022 оны байгаль хамгаалах төлөвлөгөөнд тусгаснаар 🔰Петровис ХХК-ийн төв агуулахын замын эсрэг талд хууль бусаар хайрга олборлосон, эвдэгдэж хөндөгдсөн 2,2 га 🔰Хуучин тоосгон заводын дээд талд тоосго цохиж эвдэгдсэн 0,8 га газруудыг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдийн техник хэрэгсэл, хүн хүч, шатахууны зардлаа гаргаж техникийн нөхөн сэргээлт хийн сумын ЗДТГ-ын байгаль орчны тасагт хүлээлгэж өглөө. Эдгээр компаниудад талархлаа илэрхийлж, ажлын амжилт хүсье.

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ

2022-10-14 191
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 07 сарын 20-ны өдрийн “Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэх хангах зарим арга хэмжээний тухай” 227 дугаар тогтоол Увс аймгийн Засаг даргын 2022 оны 08 сарын 22 ны өдрийн 04 дугаар албан даалгаврын хүрээнд Улаангом сумын Засаг даргын тамгын газар нь сумын аюулгүйн нөөцөд 50 тн өвс, 30 тн тэжээлийг тус тус бэлтгэн нөөцийн салбарууддаа хүргүүлэн ажилласан. 2022 онд малчид өөрсдийн хүчээр 3850 тн байгалийн хадлан, 120 тн гар тэжээл, 80 тн хужир шүүг тус тус бэлтгэсэн байна.

✅Монгол улсын Ерөнхийлөгчийн санаалчилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, НОГООН ХӨГЖИЛ-

2022-10-14 185
НОГООНГОМ аяны хүрээнд Улаангом сумын ЗДТГ-ын 35 албан хаагч Увс аймгийн БОАЖГ-ын ногоон төгөл талбайд 70 ширхэг мод тарилаа. Улаангом сумын айл өрх, ААН, албан байгууллагуудыг мод тарих энэхүү аянд нэгдэхийг УРИАЛЖ байна.

2022.10.10-18 өдрүүдэд Улаангом сумын ЕБС-ын ахлах ангийн сурагчдад зориулсан Олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх уулзалтууд зохион байгуулагдаж байна. Уулзалтаар

2022-10-10 184
🇺🇸АНУ 🇷🇺ОХУ 🇨🇳БНХАУ-ын ЗГ тэтгэлэгт хөтөлбөр болон 🇲🇳МУ-ын ЗГ-аас олгодог сургалтын төлбөрийн зээл хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах талаар танилцуулга мэдээлэл хийгдэнэ. Хуваарь: ✅2022.10.10-ны 13:00-15:00 цагт Цогцолбор 1-р сургууль ✅2022.10.11-ны 13:00-15:00 цагт Цогцолбор 2-р сургууль ✅2022.10.12-ны 13:00-15:00 цагт ЕБ-ын 3-р сургууль ✅2022.10.13-ны 13:00-15:00 цагт ЕБ-ын 4-р сургууль ✅2022.10.14-ны 13:00-15:00 цагт ЕБ-ын 5-р сургууль ✅2022.10.17-ны 13:00-15:00 цагт ЕБ-ын 6-р сургууль ✅2022.10.18-ны 13:00-15:00 цагт "Эрдмийн эхлэл" сургууль

Боловсролын салбар үүсэж хөгжсөний 101 жил, Монголын багш нарын 56 дахь өдрийн баяраар Улаангом сумын удирдлагууд салбартаа манлайлан ажилласан багш ажилтан албан хаагчдыг сумын шагналаар шагнаж урамшууллаа.

2022-10-07 188
Боловсролын салбар үүсэж хөгжсөний 101 жил, Монголын багш нарын 56 дахь өдрийн баяраар Улаангом сумын удирдлагууд салбартаа манлайлан ажилласан багш ажилтан албан хаагчдыг сумын шагналаар шагнаж урамшууллаа. Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе.👏👏👏

Сумын ГХУСАЗСЗ-ийн ээлжит хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаж дараах асуудлыг хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гаргалаа.

2022-10-05 181
1. Хүчирхийлэлгүй гэр бүл хүний эрхийг дээдлэх нь нэгдсэн арга хэмжээний тухай удирдамж хэлэлцэх ГХУСАЗСЗ-ийн дарга Н.Ганцогт 2. Улаангом сумын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа хяналтын камерын өнөөгийн нөхцөл байдал Аймгийн Цагдаагийн газрын холбоо мэдээллийн ахлах инженер цагдаагийн хошууч О.Лхагвасүрэн 3. ГХУСАЗСЗ-ийн 2022 оны төлөвлөгөөний биелэлтийн явцын талаар ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Нансалжав 4. ГХУСАЗСЗ-ийн 2022 оны төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Нансалжав 5. Улаангом сумын хамтарсан багийн 2022 оны ажлын төлөвлөгөөний мэдээллэл ГХУСАЗСЗ-ийн гишүүн Б.Нарангэрэл

Багш нарын баярын мэнд хүргэе.

2022-10-05 233
Бидний ирээдүй болсон үр хойчид боловсрол олгох үйл хэрэгт эрдэм мэдлэг, авьяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа харамгүй зориулсан ахмадууд, бие сэтгэл, эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа эрдэмтэн, багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид Та бүхэндээ Монголын багш нарын баярын өдрийн мэнд дэвшүүлье

Олон улсын болон Монголын ахмадын баярыг тохиолдуулан

2022-10-04 205
Хөдөлмөр бүтээлээрээ улсдаа үр бүтээлтэй ажиллаж байсан Улаангом сумын 7-р багийн өндөр настан Баатрын Хужинз-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ гардууллаа. Танд урт насалж , удаан жаргахын өлзий билигтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.👏👏👏

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10288
8493 / 83%
1100 / 11%
336 / 3%
359 / 3%