Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Улаангом сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Мэдээлэл


нийт 332

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит хоёрдугаар хуралдааны товыг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагт хуралдуулахаар товлолоо.

2024-12-11 307
Өнөөдөр Улаангом сумын ИТХ-ын зөвлөл хуралдаж Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит хоёрдугаар хуралдааны товыг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагт хуралдуулахаар товлолоо. Ээлжит хоёрдугаар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм. 1. Улаангом сумын ИТХ-ын 2024 оны ажлын тайлангийн тухай Илтгэгч: ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Бат-Орших 2. Улаангом сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт , 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тухай Илтгэгч: Сумын Засаг дарга Ц.Гантөмөр 3. Улаангом сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дэд хөтөлбөрүүд батлах тухай Илтгэгч: Сумын Засаг дарга Ц.Гантөмөр 4. Улаангом сумын 2025 оны хөгжлийн төлөвлөгөө батлуулах тухай Илтгэгч: Сумын Засаг дарга Ц.Гантөмөр 5. 2024 оны Орон Нутгийн Хөгжлийн Сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын тайлангийн тухай Илтгэгч: ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Мөнгөнцэцэг 6. ОНХС-гийн хяналтын хороог шинэчлэн байгуулах тухай Илтгэгч: ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Мөнгөнцэцэг 7. Хоршоо хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөл шинэчлэн байгуулах тухай Илтгэгч: Илтгэгч: ЗДТГ-ын мэргэжилтэн Л.Төгсжаргал 8. Суурьшлын бүсэд мал оруулахгүй байх журмыг шинэчлэн батлах тухай Илтгэгч: ЗДТГ-ын мэргэжилтэн Э.Гончиг, Г.Галхүү 9. Улаангом тохижилт үйлчилгээ ОНТҮГ-ын бүтэц, зохион байгуулалт, дүрмийг шинэчлэн батлах тухай Илтгэгч: Сумын Засаг дарга Ц.Гантөмөр 10. 2025 оны ойн лимит тогтоох тухай Илтгэгч: ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Майдарням 11. Газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөний биелэлт, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай Илтгэгч: Газрын даамал Б.Ариунзаяа, М.Баттөгс 12 Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэлэлцэх тухай Илтгэгч: ЗДТГ-ын Байгаль Орчны улсын байцаагч С.Буяндалай 13. Улаангом сумын 2025 оны төсөв батлах тухай Илтгэгч: ЗДТГ-ын санхүү албаны дарга М.Нэргүй 14. 2025 оны ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажлын тухай Илтгэгч: ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Мөнгөнцэцэг 15. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний тухай Илтгэгч: ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Майдарням

Улаангом сумын ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын санхүү алба хамтран 2024 оны орон нутгийн сонгуулиар иргэдийн төлөөлөгчдийн хуралд шинээр сонгогдсон төлөөлөгчдөд сургалт зохион байгууллаа.

2024-12-04 243
Улаангом сумын ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын санхүү алба хамтран 2024 оны орон нутгийн сонгуулиар иргэдийн төлөөлөгчдийн хуралд шинээр сонгогдсон төлөөлөгчдөд сургалт зохион байгууллаа.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилт үйл ажиллагааг танилцуулж, авлигын эсрэг хуулийн хэрэгжилт, үр дүн, анхаарах асуудлын талаар сургалт, өдөрлөг, арга хэмжээ

2024-12-04 193
Авлигатай тэмцэх газраас Увс аймагт 2024 оны орон нутгийн сонгуулиар аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хуралд шинээр сонгогдсон төлөөлөгчдөд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилт үйл ажиллагааг танилцуулж, авлигын эсрэг хуулийн хэрэгжилт, үр дүн, анхаарах асуудлын талаар сургалт, өдөрлөг, арга хэмжээ Улаангом сумын ИТХ-ын зааланд зохион байгуулагдаж байна.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилт үйл ажиллагааг танилцуулж, авлигын эсрэг хуулийн хэрэгжилт, үр дүн, анхаарах асуудлын талаар сургалт зохион байгуулагдаж байна.

2024-12-03 238
Өнөөдөр Авлигатай тэмцэх газраас Увс аймагт 2024 оны орон нутгийн сонгуулиар аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хуралд шинээр сонгогдсон төлөөлөгчдөд болон төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилт үйл ажиллагааг танилцуулж, авлигын эсрэг хуулийн хэрэгжилт, үр дүн, анхаарах асуудлын талаар сургалт зохион байгуулагдаж байна.

Улаангом сумын Багийн Иргэдийн Нийтийн Хурлын тов.

2024-11-27 336
Улаангом сумын Багийн Иргэдийн Нийтийн Хурлын тов. ✅1,8-р баг 2024.11.29 2024.11.29 13:00 цагт Улаангом сумын Соёлын төв ✅2,4,5,3-р баг 2024.11.29 14:00 цагт 2,4,5,11-р багийн төвд ✅6,7,10-р баг 2024.11. 29 15:00 цагт 6,7,10-р багийн төвд ✅9, 12-р баг 2024.11.30 14:00 цагт 9,12-р багийн төвд ✅11-р баг 2024.11. 29 10:00 цагт 2,4,5,11-р багийн төвд тус тус зарлагдлаа. Хурлаар "Говь Эко" ХХК нь Улаангом сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажилд иргэдээс санал авна. Улаангом сумын иргэд та бүхэн Багийн Иргэдийн Нийтийн Хуралдаа идэвхтэй оролцоно уу.

"ҮНДСЭН ХУУЛИА ДЭЭДЭЛЬЕ" Эсээ бичлэгийн уралдаан

2024-11-18 262
"ҮНДСЭН ХУУЛИА ДЭЭДЭЛЬЕ" Эсээ бичлэгийн уралдаан Бүгд найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар үндсэн хууль баталсны 100 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх, ард иргэдэд түүхт ойн түүхэн ач холбогдол, хууль ёсоо эрхэмлэн дээдлэх үзэл санааг тайлбарлан таниулах, үндэсний болон түүхийн ухамсар, бахралыг дэмжсэн сургалт танин мэдэхүйн үйл ажиллагааг зохион байгуулах, сурталчлах, соён гэгээрүүлэх, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулахад оршино. Эсээг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл Улаангом сумын хурлын танхимын өрөөнд болон Khishigtogtokh889@gmail.com цахим хаягаар тус тус хүлээн авна. Улаангом сумын ИТХ

ШАТАР СОНИРХОГЧДЫН СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 2024

2024-11-18 302
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ИВЭЭЛ ДОР УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛДАГ ШАТАР СОНИРХОГЧДЫН СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 2024 оны 11 сарын 23-24-ний өдрүүдэд Улаангом сумын ИТХ-ын зааланд зохион байгуулагдана. Бүртгэлийг тэмцээний өглөө 8:30-9:00 цагийн хооронд явагдана. Хураамж 10.000 төгрөг Улаангом сумын Шатар сонирхогчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Улаангом сумын ИТХ Холбоо барих утас: 93222233

ӨНӨӨДӨР УЛААНГОМ СУМЫН ГХУСАЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ БАЙНА.

2024-11-06 223
ӨНӨӨДӨР УЛААНГОМ СУМЫН ГХУСАЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ БАЙНА. Тус хурлаар: Улаангом сумын ГХУСАЗСЗ-ийн бүрэн эрх, ажиллах журмыг танилцуулах ГХУСАЗСЗ-ийн төлөвлөгөөний биелэлтийн явцын талаар Салбар зөвлөлийн гишүүдээс зохион байгуулсан ажлын товч мэдээлэл, тулгамдаж буй асуудлын талаар мөн Салбар зөвлөлөөс цаашид авч хэрэгжүүлэх тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэнэ.

УЛААНГОМ СУМЫН ЗАСАГ ДАРГААР Ц.ГАНТӨМӨР 93,6 ХУВИЙН САНАЛААР УЛИРАН СОНГОГДЛОО

2024-10-30 223
УЛААНГОМ СУМЫН ЗАСАГ ДАРГААР Ц.ГАНТӨМӨР 93,6 ХУВИЙН САНАЛААР УЛИРАН СОНГОГДЛОО Улаангом сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар Улаангом сумын Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Улаангом сумын МАН-ын хорооноос Улаангом сумын Засаг даргад Ц.Гантөмөрийг, Ардчилсан намаас нэр дэвшигч дэвшүүлэхээс татгалзлаа. ЦЭДЭН-ИШИЙН ГАНТӨМӨР НЬ -Сэтгүүлч, бизнесийн удирдлага, маркетинг удирдлагын мэргэжилтэй. -Орон нутгийн телевизэд сэтгүүлч, Сумын ИТХ-ын төлөөлөгч, Улаангом сумын ЗДТГ-ын хэвлэлийн ажилтан, Улаангом сумын Засаг дарга, Элит маршал ХХК-ийн захирал зэрэг албан тушаалыг хашиж байсан. -Улаангом сумын ИТХ-д 3 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Итгэл хүлээлгэсэн Улаангом сумынхаа 33 мянган иргэдэд талархал илэрхийллээ.

Улаангом сумын ИТХ-ын даргаар Н.Пүрэвдорж сонгогдлоо

2024-10-30 185
Улаангом сумын ИТХ-ын даргаар Н.Пүрэвдорж сонгогдлоо Санал хураалтад оролцсон 29 төлөөлөгчийн 20 төлөөлөгч буюу 68,9 хувийн саналаар дэмжигдлээ. Түүний хувьд Улаангом сумын ИТХ-д 6 дугаар багаас сонгогдсон, төсөв санхүү эдийн засагч мэргэжилтэй, 2016-2020 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. Сумын ИТХ-д анх удаагаа сонгогдон ажиллаж байгаа.

Улаангом сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан хуралдаж байна.

2024-10-30 212
Улаангом сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан өнөөдөр буюу 2024.10.30-ны хуралдаж байна. Тус хуралдаанаар: Сонгуулийн хорооны илтгэл сонсох Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг батлах тухай Хуралдааны байнгын дэг батлах тухай Санал хураалтын тооллогын комисс батлах тухай Сумын ИТХ-ын даргыг сонгож батлах тухай Сумын ИТХ-ын зөвлөл байгуулах тухай Сумын ИТХ-ын хороо байгуулах тухай Сумын Засаг даргад нэр дэвшигчийг сонгож батлах тухай асуудлууд хэлэлцэх юм.

“ОХИДТОЙ ХАМТДАА” сургалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

2024-10-28 260
Улаангом сумын ГХУСАЗСЗөвлөл, “Сайн тус” ТББ-тай хамтран Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүл дэх хүүхдийн оролцоог хангах зорилгоор өсвөр насны ахлах ангийн 50-60 сурагчдад “ОХИДТОЙ ХАМТДАА” сургалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Өсвөр насны охидод Гэр бүл төлөвлөлт болон үе тэнгийн дээрэлхэлт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүл дэх хүүхдийн оролцоо, эрхийн талаар сургалт, хэлэлцүүлэг явуулж, тэдний тулгамдаж буй асуудлыг тодруулж, гарц шийдлийг хэлэлцэн, нөлөөллийн ажлын төлөвлөлт хийх юм. Сургалтанд Өсвөр үе ирээдүй Увс төвийн тэргүүн В.Төөрүүл, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн холбооны салбарын дарга Р.Алтанцэцэг, “Сайн тус” ТББ-н дарга Д.Дулмаа, ХГБХХГ-н Ахлах мэргэжилтэн Ц.Оюун-Эрдэнэ нар оролцлоо.

Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааны тов гарлаа

2024-10-21 475
Аймаг, нийслэл, сум, дүүргийн орон нутгийн сонгуулийн 9 дэх удаагийн үр дүнгээр баталгаажиж буй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2024.10.30-ны өдрийн 09 цагт ЗДТГ-ын Хурлын танхимд хуралдахаар товлогдлоо.

8 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус XVI хуралдаан хуралдаж байна.

2024-09-24 263
Өнөөдөр Улаангом сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус XXII хуралдаан хуралдаж байна. Тус хуралдаанаар: ✅Байгууллагын хөрөнгө актлах тухай Илтгэгч нь: Сумын санхүү албаны дарга М.Нэргүй ✅Түгээмэл тархацтай ашигт малтмалын үнийн дүнг шинэчлэн баталсан тогтоолыг хүчингүй болгох тухай Илтгэгч нь: Байгаль хамгаалагч Д.Майдарням ✅Сумын 2024 оны төсөвт тодотгол оруулах тухай Илтгэгч нь: Сумын санхүү албаны дарга М.Нэргүй ✅Орон нутгийн сонгуулийн тойрог, хэсгийн байршил тогтоосон тогтоолыг хүчингүй болгох тухай Илтгэгч нь: ЗДТГ-ын дарга Д.Ганхуяг ✅Хоршоо хөгжүүлэх сангийн зээл олгох тов тогтоох тухай Илтгэгч нь: ЗДТГ-ын мэргэжилтэн Б.Бурмаа

Өнөөдөр Улаангом сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит XXI хуралдаан хуралдаж байна.

2024-08-02 332
Тус хуралдаанаар: ✅Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн тов тогтоох тухай Илтгэгч: Сумын Засаг даргын тамгын газрын ХЖДҮХАХ мэргэжилтэн Б.Бурмаа ✅2024 оны Орон нутгийн сонгуулийн хэсгийн хорооны санал авах байрны байршил тогтоох тухай Илтгэгч: Сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.Ганхуяг ✅Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүтэц орон тоо батлах тухай Илтгэгч: ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Бат-Орших ✅Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ хоршоо" хөтөлбөрийн хүрээнд хоршоологчдод үр тариа, тэжээлийн ургамал тариалах зорилгоор газар олгох тухай Илтгэгч: Газрын даамал Б.Ариунзаяа ✅Орон нутгийн хэрэгцээнд хар шороо, хайрга олборлох, үнэ тогтоох тухай Илтгэгч: Байгаль хамгаалагч Д.Майдарням

ИТХ-ын дэргэдэх хороод хуралдаж байна.

2024-07-30 328
Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит XXI хуралдаантай холбогдуулан сумын ИТХ-ын дэргэдэх хороод хуралдаж байна.

Ээлжит 21-р хуралдаан 08-р сарын 02-ны өдөр 9 цагаас хуралдахаар шийдвэр гарлаа

2024-07-29 345
Өнөөдөр ИТХ-ын зөвлөл хуралдаж Улаангом сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 21-р хуралдаан 08-р сарын 02-ны өдөр 9 цагаас хуралдахаар шийдвэр гарлаа Тус хуралдаанаар: ✅Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн тов тогтоох тухай Илтгэгч: Сумын Засаг даргын тамгын газрын ХЖДҮХАХ мэргэжилтэн Б.Бурмаа ✅2024 оны Орон нутгийн сонгуулийн хэсгийн хорооны санал авах байрны байршил тогтоох тухай Илтгэгч: Сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.Ганхуяг ✅Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүтэц орон тоо батлах тухай Илтгэгч: ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Бат-Орших ✅Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ хоршоо" хөтөлбөрийн хүрээнд хоршоологчдод үр тариа, тэжээлийн ургамал тариалах зорилгоор газар олгох тухай Илтгэгч: Газрын даамал Б.Ариунзаяа ✅Орон нутгийн хэрэгцээнд хар шороо, хайрга олборлох, үнэ тогтоох тухай Илтгэгч: Байгаль хамгаалагч Д.Майдарням

Улаангом сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023.12.14-ний өдрийн 17/04 тогтоолын дагуу Судлагдахуун хичээлээр Олон улс, Улсын олимпиадад Улаангом сумынхаа нэрийг гарган амжилттай оролцож эхний 3 байранд шалгарсан багш болон сурагчдыг шагнаж урамшууллаа.

2024-06-11 411
Улаангом сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023.12.14-ний өдрийн 17/04 тогтоолын дагуу Судлагдахуун хичээлээр Олон улс, Улсын олимпиадад Улаангом сумынхаа нэрийг гарган амжилттай оролцож эхний 3 байранд шалгарсан багш болон сурагчдыг шагнаж урамшууллаа. Батламжийг Улаангом сумын ИТХ-ын дарга Н.Ганцогт, Улаангом сумын Засаг дарга Ц.Гантөмөр нар гардуулав. Судлагдахуун хичээлээр улсын олимпиадад алтан медаль авсан багш сурагчдад тус бүрт 500.000 мянга, мөнгөн медаль 400.000 мянга, хүрэл медаль 300.000 мянган төгрөгийг олголоо. Түүнчлэн ЭЕШ-аар 795-800 оноо авсан сурагчдыг 800.000 мянган төгрөгөөр бэлтгэсэн багшийг 1.000.000 төгрөгөөр урамшуулах болсон. Шагнагдсан багш сурагчдын нэрс:

"Эрүүл зан үйлд суралцъя" сэдэвт эсээ бичлэгийн уралдаан

2024-05-27 407
Улаангом сумын Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөлөөс сумын ЕБ-ын 1-р сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд "Эрүүл зан үйлд суралцъя" сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зохион байгууллаа. ЭСЭЭ бичлэгийн уралдаанд 1-р байр Ц.Цээлэй багштай 10ж анги 2-р байр Б.Тунгалаг багштай 9з анги 3-р байр Б.Буянхүү багштай 8г анги тус тус шалгарлаа.

Улаан уулын арын талбайд мод тарих ажил хийлээ.

2024-05-16 224
Улаангом сумын ИТХ-ын төлөөлөгчид, ажлын алба, Улаангом сумын эмэгтэйчүүдийн зөвлөл, БИНХ-ын дарга нар хамтран Ээж шүтээн хөшөөний хашаанд цэцэг тарьж зүлэгжүүлэх, Улаан уулын арын талбайд мод тарих ажил хийлээ. Нэг мод таривал нэг насны буян Хоёр мод таривал хойд насны буян гэдэг билээ. Мод тарьж байгалиа хамгаалцгаая.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9120
7452 / 82%
1033 / 11%
304 / 3%
331 / 4%